Малчин өрх бүрт нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төслийг УИХ баталсан. Шаардлагдах мөнгийг нь Засгийн газраас гаргахаар болсон. Энэхүү шийдвэрт малчид талархалтай хандаж, амьдралд ойр, бодит дэмжлэг гэж үзэж байна. Тэрбээр гол нь бүс нутаг, ноолуурын чанар, өнгө зэргээр нь ялгаварлах бус кг тутамд тооцохоор болсон нь өрх бүрт тэгш, хүртээмжтэй хүрэх бодит дэмжлэг гэж тодотгосон юм.
Урамшуулал олгосноор ямар үр дүнд хүрэхийг том зургаар харвал, 200 мянган малчин өрхийн 800 мянган хүний орлого тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Жижиг зургаар нь буюу жилд дунджаар 70 кг ноолуур тушаадаг айлын хувьд авч үзвэл ноолуураа зах зээлийн ханшаар тушаачихаад нэмээд 1.4 сая төгрөгийн урамшуулал авахаар болов. Энэ нь мал, түүнийхээ ашиг шимээр амьдралаа залгуулдаг малчин өрхүүдийн хувьд яалт ч үгүй дэмжлэг, нэмэлт орлого юм. Малчид ноолуураа боломжийн үнээр борлуулчих юмсан гэж бодохоос биш урамшуулал авч, нэмэлт орлоготой болох тухай төсөөлөө ч үгүй явсан тухай Завхан аймгийн малчин Ж.Содном ярилаа. Тэрбээр “Малчид бидний амьдралын эх үүсвэр мал, малын түүхий эд байдаг болохоор үнийг нь тогтвортой барьж, мөн урамшуулал олгоосой гэж хүсдэг. Нэг үеэ бодвол малын түүхийг эдийг өндрөөр үнэлж, урамшуулдаг боллоо. Ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Одоо ноолуурт урамшуулал олгохоор болсонд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Олон ямаатай, жилд 70 кг-аас илүү ноолуур тушаадаг айл өрхийн хувьд урамшуулал нь мэдээж дээр дурдсанаас илүү. Тэр хэрээр орлого, амьжиргааны түвшин нь ч нэмэгдэх юм. Урамшууллынхаа мөнгөөр гурил, будаагаа авахаас өгсүүлээд ирэх намар сургуулийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж, оюутныхаа сургалтын төлбөрт нэмэрлэчихнэ. Энэ талаас нь бодвол малчдад их л дэмтэй байх учраас тэд энэхүү шийдвэрт талархалтай хандаж байна.
Хэрэв, малчдын орлогын эх үүсвэрийг хамгаалахад чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй бол “COVID-19”-ийн халдвартай холбоотойгоор кг ноолуур 100 мянган төгрөгт хүрч, нэмээд 20 мянган төгрөгийн урамшуулал авах нь битгий хэл ноолуур ноосны дайтай үнэтэй болох эрсдэл өндөр байлаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ