
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.29) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгааг ноён элчин сайд Майкл С. Клечески сайшаалаа. АНУ-аас тус хэрэгжилтийг ханган ажиллаж буй Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаанд олон улсад өргөн хэрэглэгддэг мэргэжлийн программыг худалдаж авах, суурьлуулахад шаардагдах санхүүжилт болон зохион байгуулалтын ажлуудад туслалцаа үзүүлэх юм. Уг программ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын мансууруулах бодис болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас дэлхийн 60 гаруй улсад ашиглагддаг GoAML программ юм.
Ийнхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийн хариуд талархал илэрхийллээ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ