
Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд Засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг баталлаа.
Ингэснээр
✅ 0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөг болголоо. Дөрөвдүгээр сард олгосон 30 мянган төгрөг дээр нэмж 70 мянган төгрөгийг ойрын хугацаанд олгоно.
✅төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянга, хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн, 118.2 мянган хүүхэд хамрагдана.
✅Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр сар бүр 288 мянган төгрөг авна. Хөгжлийн бэрхшээлтэй 2500, одой 116, өнчин 16500 хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж нэмж олгоно.
✅ Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно.
Эдгээр арга хэмжээн нийтдээ 793 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа аж. Энэ эх үүсвэрийг хэрхэн шийдсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол улсын Засгийн газар 2016 оноос хойш төсвөө сайжруулахын тулд ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Үүний хүчинд тав, арван төгрөг цуглуулсан. Энэ боломж, нөөцөө дайчлаад шаардлагатай хөрөнгийг гаргаж байна гэж ойлгож болно” гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарийвчилсан задаргааг танилцуулсан юм.
Тэрбээр “Эх үүсвэрийг нь бид давхар баталгаажуулсан.Тухайлбал, энэ жил манай улс “Залуучуудын ногоон наадам” болон Токиогийн зуны олимпийг зохион байгуулах байсан. Цар тахалтай холбоотойгоор цуцалсан учраас багагүй хөрөнгө хэмнэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор багагүй төсөв хэмнэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын мөнгөнд хэмнэлт хийж байгаа. Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зарим өрийг хойшлуулах тухай гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа.
Тиймээс гадаад зээлийн үндсэн төлбөрийн хүүгээс болон төсөвт байгууллагуудын хэмнэж болох зардлаас гаргахаар тусгасан. Цар тахлын үед хөл хорионд орсонтой холбоотойгоор хэмнэж буй зардлаасаа санхүүжүүлэхээр тооцоолсон” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ