
Монголын Залуучуудын Холбоо нь 2020 оны 02 сарын 02-оос 2021 оны 02 сарын 02-ыг Андын ёс барилдах жил болгон зарлаж “Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө төлөвлөн ажиллаж байна.
1992 оноос хойш 21 дэх удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь оюутан залуучууд, залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, наадам болж Монгол хэлний үгийн уран яруу сайхныг түгээн дэлгэрүүлдэг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор тус наадмыг цахим сүлжээгээр 2020 он 05 сарын 04-өөс МЗХ-ны онлайн хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах зорилготой тус наадам нь яруу найраг сонирхогч залуучуудад нээлттэй юм байна. Зохион байгуулагчдын зүгээс ерөнхий сэдвийг гаргадаг бөгөөд энэ жилийн сэдэв нь:
1. Эх дэлхийгээ хайрлах хайр
2. Эх орны хайр
3. Эцэг эхээ өргөх хайр
4. Анхны хайр
5. Амраг сэтгэлийн хайр
6. Анд нөхдийн хайр
7. Хайр ба мэдрэмж
гэсэн долоон ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд оролцогчид 2020 оны 05-р сары 04-өөс 05-р сарын 20-ныг дуустал өөрийн товч CV болон холбоо барих мэдээллийн хамт /tsagaanuul2020@gmail.com/ хаягаар шүлгээ ирүүлэх аж.
Оролцогц эхний шалгаруулалтанд оролцохдоо:
Хайрын сэдэвт 2 шүлэг илгээх.
Тавигдах шаардлага:
• Хэмжээ – А4
• Фонд - Times New Roman
• Үсгийн хэмжээ – 12
2 шүлгээ өөрийн биеэр уншсан видео бичлэгийг илгээх.
Тавигдах шаардлага:
• Гар утас, таблет, сонирхогчийн болон мэргэжлийн камер ашиглаж болно
• Видео бичлэг үргэлжлэх хугацаа 90 секундэнд багтаах
Шалгаруулалтыг олон нийтийн санал /like, comment, share/ болон шүүгчдийн зөвлөлийн хурлаар явуулан 2-р шатанд тэнцсэн 13 оролцогчдын нэрсийг 2020 оны 05 сарын 22-ны өдөр зарлана.
/Хүн бүрийн шүлэг видео бичлэгийн хамт МЗХ-ны сошиал хаягуудаар олон нийтэд түгээгдэнэ./
2 шат: 2020 оны 05 сарын 25-нд Шилдэг 13 оролцогч шүүгчдийн шалгаруулалтын оноогоор тэргүүн байруудад шалгарна.
/Шалгаруулалт МЗХ-ны цахим хаягаас олон нийтэд түгээгдэнэ./
Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина. /МЗХ-ны цахим хуудсанд байршуулна/
Материал бүрдүүлэх, хүлээн авах: Хайрын шүлгийн “Цагаан Уул 2020” наадамд оролцогчдын шүлгийг файлаар /видео болон текст / хүлээн авна.
Шагнал урамшуулал:
I байр –Цагаан Уул 2020 цом, Өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, мөнгөн шагнал
II байр – Өргөмжлөл, Мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
III байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
IV байр - Өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
Оролцогч бүрийн шүлэг МЗХ-ны цахим хуудсанд байрлана.
Оролцогч бүр МЗХ-ны гишүүний “Андын Гэрэгэ” гардан авна.
Дэмжигч ФМ, радиогоор бүх оролцогчдын шүлэг цацагдана.
Холбоо барих:
Монголын Залуучуудын Холбоо утас: 7777-1313
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88059787 лавлана уу.
Цахим хуудас: www.myf.mn , www.and.mn
И- мэйл - [email protected]
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42, МЗХ-ны төв байр, “Ухаан” танхим
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ