![]()
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков тушаал гаргаж энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар яамныхаа харьяа их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагааг зайн хэлбэрээр үргэлжлүүлэх, улирлын болон төгсөлтийн шалгалтуудыг онлайн горимоор авахаар шийдвэрлэжээ. Харин бусад яам, газрын харьяаны сургуулиудад эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрээр үргэлжилж, улмаар улирлын болон төгсөлтийн шалгалтууд онлайн горимоор явагдах болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучууд Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
ҮҮНД,
- Уг тушаалыг үндэслэн гаргах сургуулийнхаа албан ёсны шийдвэртэй сайтар танилцаж, сургалтын алба, холбогдох багш, ажилтнуудаас нарийвчилсан удирдамж, зөвлөмж авах,
- Мөн тушаалаар суралцагчдыг оюутны дотуур байраас бусад сургуулийн барилга байгууламжид нэвтрэхийг хориглож байгаа тул сургалтын хөтөлбөрөө дүүргэж байгаа буюу хэлний бэлтгэл, сургууль төгсөгчид сургуультайгаа хэрхэн тооцоо хийх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлж өгөх, түүнчлэн хувийн хэрэг, сертификат (бэлтгэл анги төгсөгчид), дипломоо хэрхэн гардан авах асуудлыг сургуультайгаа нухацтай тохирох,
- Монгол Улсын Онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг эх оронд нь татан авах хуваарь, тов гармагц сургуульдаа мэдэгдэж, явах бэлтгэлээ сайтар хангах,
- Оршин сууж буй хот, суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанаас тогтоосон дэглэмийг ОХУ-д байх хугацаандаа чанд мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг тус тус зөвлөж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ