УОК тавдугаар сарын 11-нд хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Тусгай нислэгийг “МИАТ” компани энэ сарын 18-нд Шинэ Дели, мөн сарын 30-ны хавьцаа Гоа руу үйлдэхээр тогтсон байна хэмээн Энэтхэг дэхь ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ.
Тусгай үүргийн нислэгт Гоа-аас зорчих бага насны 128 ламхай, тэдний асран халамжлагч нар болон Хубли, Гоад суралцдаг хоёр иргэнээс бусад 162 хүн энэ сарын 18-ны өдөр Шинэ Делид ирсэн байх шаардлагатай гэв.
Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй юм байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлт өгсөн иргэдийг “СOVID19”-ийн шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байхыг ЭСЯ-наас сануулж буй юм.
"Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийг Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлсэн. МИАТ компанитай харьцах, ямар дансанд тийзийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдмэгц жич мэдээлэх болно. Тиймээс дор бүрнээ МИАТ компанитай холбоо барьж тийзийн үнийг шилжүүлэх, суудлын захиалга хийхэд анхаарах хэрэгтэй. Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудлын чухам аль зогсоолоос тусгай үүргийн онгоц хөөрөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тухайн үед мэдэгдэнэ" гэж Энэтхэг дэх ЭСЯ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ