• ПАПАРАЦИ
  • ШАР МЭДЭЭ
  • +18
  • ЗУРХАЙ
  • RSS
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Спорт
  • Хууль, эрх зүй
  • Урлаг, соёл
  • Нийгэм
  • Технологи
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Нүүр
red blue brown green gray pink

М.Энхсайхан АН-ынхаа дотоод зөрчлийн золиос болов, харин дараагийнх нь...?

Үнэлэх
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
(0 үнэлгээ)

  

 

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар Ардчилсан намынхандаа 30 жилийнх нь ойгоор айдас хүйдсээр дүүрэн сюрприз барилаа. Энэ бол Ерөнхий сайд, тус намын дарга асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон явдал юм. “Дараа нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд нарын ээлж шүү...” гэх хатуухан сануулга бүхий энэхүү шүүхийн тогтоолыг нэрэн дээрээ шүүгчид гаргасан ч нэдэр дээрээ Ерөнхийлөгчийн дардастай гэдгийг Ц.Элбэгдорж тэргүүтэй эсрэг бүлэглэлийнхэн нь сайн мэдэж байгаа. Иймдээ ч хотын мэр асан Э.Бат-Үүл  “Зандаахүүгийн Энхболдын шүүгч” М.Энхсайханыг урьдчилж сайтар төлөвлөж бэлтгэсэн ялаараа яллалаа. Илтэд зохиомол хэргээр хүнийг яллаж байгаагаа ичгүүр сонжуургүй харууллаа. “Эрх мэдэлтэнтэй сөрсөн хүн бүхнийг яллана” гэдгээ Тройка М.Энхсайханаар жишээ болгон үзүүлэв” гэж твиттерт жиргэлээ. 

2019.01.16. Тэр өдөр юу болсныг санаж байна уу. Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газрынхантай уулзахдаа “Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад УИХ-ын 40 гишүүн 2015 онд авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг гардан гүйцэтгэх ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Шалгана уу. Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя” гэж мэдэгдэж байв. Гэвч тэдгээр баримтыг Ерөнхийлөгчөөс гардаж асан Ерөнхий прокурор  М.Энх-Амгалан “Хэн нэгний захиалгаар хэрэг шалгахгүй ээ” гэх тэрслүү мэдэгдэл хийж, “З.Энхболдын хүн” гэгддэг Б.Жаргалсайханд Ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэн өгсөн. Ийнхүү шүүх, прокурорыг гартаа атгасан Х.Баттулга, З.Энхболд хоёрын түншлэл хүчээ авав.

Төд удалгүй З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа Ардчилсан намын даргын ахлах зөвлөх гэх жижигхэн суудлаар солив. Өнгөн дээрээ С.Эрдэнийн зөвлөх ч өөртөө бол Ардчилсан намын дарга болох нь тэр ээ. Хувь улстөрчийн зүгээс “Тавантолгойг ард түмэндээ авч үлдсэн гавьяатан бол З.Энхболд” гэх пиар  тоглолтоо ч хийж эхлэв.

 Зуумтгай З.Энхболдын улс төрийн рингэн дээр голлон тоглогчоор залрах гэсэн хүсэл болон Ц.Элбэгдорж тэргүүтнээс өс хонзонгоо авах гэсэн Х.Баттулгын ашиг сонирхол ийнхүү нийлж, М.Энхсайханыг ялласнаар эхний сануулгаа өглөө. “Иргэн Х.Баттулга” гэх гарын үсэгтэйгээр Ерөнхий прокурорт гардуулсан 178 хуудас материалынхаа ид шидийг тэд яг нэг жилийн дараа үзэв шүү! Иртэй бяртай байхдаа М.Энхсайхан мэтийг яллаж чадахгүй бол Ерөнхийлөгч байхын хэрэг юусан билээ. Эгзэг нь таарчихаад байхад “Хонгилын түлхүүр”-ээ тааруулж чадахгүй бол З.Энхболд ба Тавантолгой гэсэн пиар ажиллагаа ч үнэмшилгүй болох гээд байсан юм чинь...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, амин найзаасаа тамгыг нь гардаж авсан Х.Баттулга 1996-2000 оны хар түүхийг давтаж эхлэв. “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед нам, төр хэрхэн үймж, хагарч, задарч, хэд хэдэн нөхдөө шорон руу илгээж байсан гашуун сургамжийг тэр өөрийг нь Ерөнхийлөгч болтол өндөрт өргөсөн намынхан хийгээд ард түмэнд эргэн сануулахуйц эвгүй алхмуудыг хийх боллоо. М.Энхсайханыг яллах прокурорын дүгнэлтийг хар л даа. “...УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулан хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.3.1 дүгээр зүйлийн 1.3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. Хэдийгээр М.Энхсайханыг яллах дүгнэлт хэдий ч  “Ц.Элбэгдорж оо, хууль чам руу очиж явна шүү” гэсэн сануулга мөн байгаа биз. УИХ-ын 2020 оны сонгууль тун удахгүй болох гэж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын лидерүүдийн шархан  дээр давс цацаж, хагарлыг улам дэврээж байгаа нь юуны учир вэ. Нэгэн цагт “Шонхор” фракцийг хамт байгуулж явсан хуучны анд С.Эрдэнийг Ардчилсан намын дарга байхад, бүр З.Энхболдыг түүний ахлах зөвлөхөөр “томилж” явуулчихаад намаа муухай харагдуулах улс төр хийдгийнх нь цаад зорилго юу юм бол...?
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Х.Баттулга “Тавантолгойг надад өгчих” гэж орж ирсэн. Би зөвшөөрөөгүй. Тэр цагаас эхлэн элдэв хагарал, бутралыг өдүүлсэн кино хийх боллоо” гэх утгатай зүйлийг хэвлэлийнхэнд ярьж байв.

Экс Ерөнхийлөгчийн хэлсэнтэй утга нэг гэмээр үйлдлийг Х.Баттулга Ерөнхийлөгч болсон хойноо ч давтсан хэвээр аж. Учир нь тэрбээр УИХ-д “Ерөнхийлөгч Х.Баттулгын” гэх тодотголтой өөрийн гэсэн бүлэгтэй болохыг хүсч яваа.

Тиймдээ ч Өвөрхангайгаас шахагдсан Асашёорюү Д.Дагвадорж, Баянхонгорт бүдэрч яваа Н.Түвшинбаяр, Чингэлтэйд горилоод чадахгүй байгаа Г.Уянга, Ховдод байн байн нэр дэвшдэг ч ялагддаг Ш.Адьшаа нарт тойрог нэхэн шантаажилж сууна. УИХ-д кнопчидтой болохын тулд Төрийн тэргүүн ийнхүү сурсан аргаа хэрэглэж, Ардчилсан намынхан тийш хонгилын түлхүүрээ эргэлдүүлж сууна. Харин тэр уурандаа М.Энхсайханд нэг машины хэрэг тохоод явуулчих шив. Тээр жил “Ардчилсан холбоо эвсэл”-ийнхэн төр барих үед казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнд тэлээний хэргээр ял үүрүүлдэг шиг! Гэвч М.Энхсайханы дараа хэнийг вэ. Э.Бат-Үүлийг үү, Ц.Элбэгдоржийг уу. Ядаж байхад С.Эрдэнийг хар даа. О.Баасанхүүг загнадаг шигээ Х.Баттулгад хилэгнэж чадахгүй л сууна. Нэгэн цагт Ардчилсан намыг даргалж явсан М.Энхсайханыг биш юм гэхэд Ерөнхийлөгч байхдаа өөрийг нь нэг бус удаа аварсан Ц.Элбэгдоржоо өмөөрч ганц ч үг дуугарахгүй байгаа биз. Дотроо “Энэ Х.Баттулга, З.Энхболд хоёр юу л хийгээд байна даа” гэж бодож байгаа ч С.Эрдэнэ үнэндээ айдастай байна. Өсөрхөлдөө шатсан Ерөнхийлөгчийн уурыг хүргэвэл “Нийгмийн даатгалын” гэх хэргийг нь дахиад сөхчихөж мэднэ шүү дээ.
С.Галт-Уул

Нийтэлсэн: 2020-05-12 15:05:42
Нийтэд түгээх
  • Add to Facebook

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Дээш очих

Шар мэдээ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна

Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ

Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол

Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна

СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна

Д.Болд: Би сураггүй алга болоогүй

Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо

Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд

Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм

Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо

ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ

Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ

ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ

“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ

"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

Сурталчилгаа

Ойролцоо мэдээ

Д.Өлзийбат: Шахмал түлшний чийглэг 2019 онд 10 байсныг 2022 онд зургаан хувь болгон бууруулсан

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу

Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар

Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

  • Эхлэл хуудсаа болгоё
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.