Нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 181 горилогчдын хувь заяа хэдхэн хоногийн дараа шийдэгдэх гэж байна. 76 мандатын төлөө өрсөлдөж байсан тэд 100 сая төгрөг дээр нэмээд тойрогт зарцуулах зардлынхаа 50-100 хувийг энэ сарын 10-ны дотор төлөх болзолтой байсан юм. Гэвч сүүлийн мөчид нэр дэвшигчдийн шалгаруулалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хүч түрэн орж ирж, генерал Б.Хурц тойргийн хуваарилалтад шууд оролцож, АН-ын мөнгөө төлсөн гишүүдийг шахаж эхэлжээ.
Тухайлбал, бие даан нэр дэвшиж, АН-ыг С.Эрдэнээс, З.Энхболдоос цэвэрлэхээ мэдэгдэж байсан Э.Бат-Үүл, шударга бусын хонгилоор жилжингээ “самбардсан” Н.Алтанхуяг, Оюутолгойг гадныханд давуу эрхтэй өгч, авилгын хэдэн сая ам.доллараа оффшорт нуусан хэргээр Монголд төдийгүй, гадаадын хууль хяналтынханд шалгагдаж, олон улсын хэмжээний авилгын хэрэгт холбогдсон С.Баярцогт, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хуйвалдан авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй “сахал” Д.Эрдэнэбилэгийн гол хүн О.Орхон нарт мөнгөний ямарч болзолгүйгээр шууд дуртай тойргийг нь хуваарилжээ. Энэ нь намын бодлого, шийдвэрийг дагаж өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамаг юмаа барьцаалан, хандив тусламж гуйн дунджаар 500 сая төгрөгөө тушаачихаад байгаа ҮБХ-ын олон гишүүдийг мөнгө ч үгүй тойрогч үгүй үлдэхэд хүргээд байна.
Энэ бүхнийг анхнаас нь зохион байгуулсан С.Эрдэнэ харин одоо “Би мэдэхгүй. Нэр дэвшүүлэх Ажлын хэсэг сонгон шалгаруулж нэр дэвшигчдийг тодруулна” хэмээн бултаж эхэлжээ. Харин сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүдийг нь горилогчид хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь Ажлын хэсгийг Ц.Элбэгдоржийн гол хүн, генерал Б.Хурц харцаараа, сахал Д.Эрдэнэбилэг мөнгөөр аль хэдийнэ атгачихаад байгаа гэсэн яриа байна. С.Эрдэнийн хувьд анхнаасаа нэр дэвших эрхийг мөнгөөр “худалдсан”. Энэ нь АН-ыг ийнхүү мөнгөтэй хүмүүсийн атганд орууллаа. Өөрийн ганц итгэлтэй хүнээ Ажлын хэсэгт оруулж чадсан нь АН-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, хүү шигээ итгэдэг хэмээн ярьдаг Э.Одбаяр гэдэг залуу аж.
Гэвч Э.Одбаярыг мөрийтэй тоглоомд орсон гэх бөгөөд жилийн өмнө ҮБХ-ны гишүүдийнхээ татварын мөнгөөр БНСУ-д казино тоглон юу ч үгүй болтол нь үрсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа халагдаж байсан хүн аж. Тиймээс түүнийг “сахалын” мөнгөнд худалдагдаж, АН-ын төлөө биш МАНАН-гийн төлөө сүнсээ өгөхөд бэлэн болсон хэмээн итгэж найдах хүн байхгүй байна. Ямартай ч мөнгөөр эхэлсэн АН-ын нэр дэвшүүлэлт мөнгөтэй хүмүүсийн гарт орж, АТГ-т байцаагдаж эхэлсэн Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувь зэрэг МАНАН бүлэглэлийнхний холбогдсон том хэргүүдийг хаах, ямар ч аргаар хамаагүй төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрсан хүмүүсийн гарт шилжлээ. Айж байна. Болгоомжилж байна. Ардчилсан нам эрх мэдлээ жинхэнэ утгаараа МАНАН мафийн мэдэлд алджээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ