
АН-д олон фракцууд байдгийн нэг нь “Алтан гадас”. “Алтан гадас”-ынхан харин АН дахь томоохон хэргүүдийн эзэн болдог нь нууц биш.
Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн нүүрсний Л.Гансүх, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн “Цэвэр агаар сан”-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх “Цэвэр агаар сан”-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, офшор данс, офшор компанитай Оюутолгойн гэрээг гардаж хийсэн С.Баярцогт, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс-Монгол”-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд “Алтан гадас”-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна.
Н.Алтанхуяг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч байсан удаатай. Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр С.Баярцогт, нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна.
АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн “Алтан гадас”-ын л дарга байж, бүр “Алтан гудас” болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин “амьдрахаар” зүтгэж явна. Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?
С.Самбуу
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ