![]()
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газраас Зүүн аймгуудын нутаг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт тавдугаар сарын 15-наас эхлэн, төвийн бүсийн зарим аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, салхины хүч ширүүсэж, гамшгийн төвшинд хүрэхийг анхааруулан, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг сэрэмжлүүлсээр байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймаг, сумын онцгой байдлын комисстой цахим хурал хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ удаагийн цахим хуралд ХХААХҮ-ийн Сайдын зөвлөх Р.Жадамбаа, МААХБЗГ-ын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Г.Наранчулуун, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар оролцлоо.
ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан “Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулга, Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг явуулсныг та бүхэн хүлээн авсан гэж бодож байна. 2008 онд тохиолдож байсан байгалийн гамшгаас хурдны хувьд илүү байж болзошгүй анхааруулга явж байгаа учраас энэ асуудалд онцгой анхаарч, бэлтгэлээ хангах, малчид ард иргэддээ сэрэмжлүүлэх, болзошгүй аюул ослоос сэргийлэх, оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд энэ хурлыг аймгийн удирдлагатай хамтран шуурхай зохион байгуулж байна. Малчдад мэдээллээ тодорхой өгөөрэй. Юуны өмнө хүнээ бэлтгэл хангуулах хэрэгтэй. Дулаан хувцас, хүнс, унаа бэлтгэх, хүүхдээ салхи шуурганы үед гэрт нь харгалзах хүнгүй орхихгүй байх хэрэгтэй юм. Мал сүргээ хол бэлчээрлүүлэхгүй байх, салхин талдаа байлгах, хашаа саравчиндаа байлгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм “ гэдгийг тэрээр онцлов.
Сүхбаатар аймгийн онцгой байдлын газраас сумдын шуурхай штабыг бэлэн байдалд ажиллуулж, багийн дарга нарыг бүх өрхөд цаг агаарын талаарх мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулжээ. Мөн орон нутгийн телевизээр сэрэмжлүүлэг мэдээллийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал Дарьганга сумын Шуурхай штабаас жижүүрээ томилоод, цаг агаарын мэдээллийг малчид, ард иргэдэд анхааруулга, зөвлөмж өгч зарлан мэдээлж, барилга байгууламжийн дээврийн бэхэлгээний ажлыг зохион байгуулж, сумын цаг агаарын станцаас иргэдэд мэдээллийг мессежээр хүргэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ