
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2 ангилалаар зохион байгуулсан юм. Үүнд:
Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах түвшний 107 албан хаагчдад 04 -р сарын 27-оос 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан 14 төрлийн хотын стандарт, техник зохицуулалтын баримт бичгийн агуулга, ач холбогдол, түүнийг худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд хэрхэн ашиглах, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах талаар цогц ойлголт өгч ажиллалаа.

Дараагийн ангилалд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа 31 байгууллагын 85 хэлтсийн дарга, удирдах албан хаагчдад 2020 оны 05 сарын 12, 13-ны өдрүүдэд 4 ээлжээр хэсэгчилэн сургалт, арга зүйгээр хангах арга хэмжээг Улаанбаатар инновацийн төвд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь дараах агуулгын дагуу явагдав.
- Чанарын удирдлагын тогтолцоо- ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ач холбогдол
- Хотын стандартын баримт бичгийн тогтолцоо
- Цахим системд /www.manaikhoroo.mn/ оруулж буй зөрчлийн мэдээлэл, түүний шийдвэрлэлт
- Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн ашиглалт, хэрэглээ
- “Зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийг үнэлэх талаар” сэдвүүдээр илтгэл, харилцан яриа асуулт хариулт, туршлага солилцох хэлбэрээр үргэлжилсэн юм.
Сургалтад оролцогчдод нэг удаагийн бээлий, амны хаалт, гар ариутгагч зэргээр үйлчилж Шинэ коронавирус (Covid-19)-ын халдвараас сэргийлэх аюулгүй байдлыг хангаж ажиллав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ