
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаж, СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Тиймдээ ч улс төрийн намууд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт нэр дэвшигчдээ эцэслэн батлах шаардлага үүсээд байна. АН-ын тухайд маргааш Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийхээр тов зарласан бол МАН-ын Бага хурал мөн л маргааш хуралдахаар товлогджээ.
Нэр дэвших квот авахыг хүссэн мөн горилсон олон зуун хүн намдаа хандиваа өгчихөөд хүлээж суугаа нь дамжиггүй. Тэгвэл нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, С.Содбаатар нар өнжих намынхаа сонгуулийн штабт ажиллахаар болсон байна.
Ц.Гарамжав гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн итгэл үнэмшлээ ч хамгаалж чадсан билээ. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрчээ. Сонгинохайрханчуудын хувьд хүлээлт үүсгэсэн гишүүн хэдий ч намынхаа сонгуульд өнөөдрөөс ханцуй шамлан оржээ. Тойрогтоо төсвийн мөнгө харалгүй "Мөнх тогтвортой хөгжил сан"-гийн шугамаар 2 цэцэрлэг шинээр барьж, хэд хэдэн цэцэрлэгийг өргөтгөж, сургуулийн номын өргөө, ахмадын өргөө гээд иргэдийнхээ нийгмийн асуудалд хамгийн их анхаарч ажилласан түшээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Хуулийн төслүүд дээр хамгийн идэвхтэй ажилладаг, тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ