
УИХ-ын 2020 оны сонгуулийн нөхцөл байдал “халж” эхэлжээ. Тахлын үеийн сонгуулийн сенсацийг бие даагчид эхлүүлсэн бол “мөнгөний” асуудалтай нөхдүүд үргэлжүүлж байна. Зарим горилогчид гэрээ зарж гишүүн болохоор шийдсэн бол зарим нь бүр улсаа зарахаас ч сийхгүй шахам явна.
Чех улсаас төрсөн тэрбумтан гэгдэх 34 настай Х.Эрдэнэбаатар гэх залуу АН -аас нэр дэвшихээр, зэхсээр хэдэн сарыг үдэж байна. Өнөөдөр аль ч нам нэр дэвшигчдээ тодруулаагүй, зарлаагүй байгаа. Хуулиараа маргааш тодорно. Гайхмаар нь, сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ эхлүүлсэн Х.Эрдэнэбаатарт энэ хугацаанд хэн ч юу ч хэлсэнгүй. Нөгөөх нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш гараа гэх ойлголт “салхинд хийсчихэж”.
“Мөрөөдөлгүй мөрөн”-чүүдийг доромжилж, мөнгөөр бороо оруулж, хугацаанаасаа өмнө сурталчилгаа хийн хууль зөрчиж яваа энэ хүнд хууль үйлчилдэггүй юм уу.

Гэнэт л хөрөнгөжсөн, тэрбумтан болсон гэгдэх тэрбээр өдгөө өөрийн хөрөнгөө тайлбарлах “ялтай” яваа нэгэн гэх. Зарим хэвлэлд онцолж буйгаар Х.Эрдэнэбаатар нь Европоос орж ирсэн 500 сая ам.долларыг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөг авсан, хэргийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа юм байх.
Магад дээрх аргаар олсон мөнгөө дээд доодгүй цацаж, УИХ-ын гишүүн болж, улсын хуулиас бултахаар санаархаж байгаа ч юм билүү, хэн мэдэхэв.

Ардчилсан нам тойрогт нэр дэвших гишүүдээсээ дэнчингийн 100 саяас эхлээд сонгуулийн зардал гэх хэдэн зуун сая төгрөгийн татаас авч байгаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Х.Эрдэнэбаатар дээрх мөнгөнүүдийг асуудалгүй төлсөн төдийгүй, аймгийнхандаа ч харамгүй гар сунгаж байгаа гэнэ.
Тодруулбал аймгийнхаа Ардчилсан намд намд ЖИП аваад өгчээ. Түүгээр ч барахгүй сонгуулиар ажиллах хүмүүстээ компьютер хүртэл бэлэглэж, АН-ын эцэслэж амжаагүй байсан мөрийн хөтөлбөр дэх “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөрийг сум багуудаар сурталчилаад явна.

/Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/
Нэр дэвших эрхийн 100 сая, сонгуулийн зардал болох 506 сая төгрөгөө намдаа өлхөн тушаачихсан, сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын дүрмээ үл тоож, Аймгийн намын хороондоо өгсөн ЖИП машин авч өгч, хөтөлбөрийнхөө ажилтнуудыг компьютерээр хангасан зэргийг нь тооцвол Х.Эрдэнэбаатар бараг хэдэн тэрбумыг зарцуулжээ.
Уг нь ийм хууль бус үйлдлийг Сонгуулийн хуулиар нэр дэвших эрхийг нь хасч зогсоодог. Гэвч нүдэн дээр ил цагаан хууль зөрчөөд байгаа энэ үйлдлийг хэн дарагдуулаад байна уу эсвэл хаацайлаад байна уу.
Ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэх гэж улайрсан хүмүүсээс ТӨРД гараад юу хийнэ гэж хүлээх вэ.

/Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ