Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гадаад улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүд хийгдсээр байна.
Өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотыг чиглэн ОМ7757 аяллын дугаартай агаарын хөлөг 08:55 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Тусгай үүргийн уг онгоцоор 190 орчим иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлсэн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлж байв. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдэд зориулан Энэтхэг дэх Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.
"Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны Даваа гаригийн 18.45 цагт хөөрөх “МИАТ” компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд:
Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын 3 дугаар терминальд 14:00 цагаас хожидолгүй очсон байх шаардлагатай.
ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана.
Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө. Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй.
Эрүүл мэндийн асуумж маягтыг бөглөсний дараа нисэх буудлын хүлээх танхим дахь хаалганы дугаарыг мэдэж аваад Нисэх буудлын дотогш орж Эрүүл мэндийн ажилтанд очиж биеийн халууныг шалгуулж мөнөөх асуумжаа өгч тэмдэглэгээ хийлгэн тамга даруулна.
Тэндээс рентген аппаратад ачааа тээшээ (23 кг) шалгуулж, гар тээшиндээ шошго авч зүүгээд ачаа тээшээ тэргэнцэрт хийж түрээд зорчигчдыг бүртгэлийн хэсэгт очно.
Зорчигчдын бүртгэлийн хэсэгт ачаа тээшээ жинлүүлж шошго хадуулна. Зорчигчдын хуудасны хамт өгсөн маягтыг энэ хэсэгт салгаж өгнө. Ачаа тээшний урсгал дамжуурга ажиллахгүй тул 1, 2 дугаар дамжуургад зорчигч ачаа тээшээ аваачиж тавина.
Энэ бүхэнд нисэхийн компани, нисэх буудлын ажилтнууд тусална.
Зорчигч хилийн байцаан өнгөрүүлэхэд болон гаалийн ажилтанд бичиг баримтаа шалгуулна.
Эдгээр шалгалтын дараа аюулгүй албаны үзлэгт орж рентген хаалгаар дамжин дотогш орсоноор агаарын хөлөгт суухад бэлэн болно" гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ