Экологийн цагдаагийн албанаас НОГООН ДУУ ХООЛОЙ АЯН зохион байгуулж байгаа билээ.
Бид нэг нэгэндээ байгальд ээлтэй эерэг зөв шаардлага тавьж байж цэвэрхэн, аюулгүй орчинд амьдарч чадна. Уух ус, амьсгалах агаар, амьтад, гишгэх хөрс шороо, мод ургамал бүгдэд ээлтэй амьдарцгаая уриатай тус аянд төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсээр байна.
Тус аянд ИАТ дэх Цагдаагийн хэлтэс нэгджээ.
Мөн ахлагчийн зөвлөлөөс нь “ОДОНТОЙ ЭЭЖҮҮД” төрийн бус байгууллагатай хамтран мод тарьжээ. Тэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 ширхэг мод шинээр тарьсан байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.