Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй. Үүнд нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан. Тус намаас нэр дэвшигчид ”Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ. Мөн Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ