АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим сүлжээгээр тарсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нартай их хэмжээний мөнгөний талаар ярьж буй аудио бичлэгийг эхлээд “эвлүүлэг” гэж гүрийсэн боловч эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү “100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ” гэх зэргээр ярьсан нь ямар нэгэн тохироо хийж байгаа нь илэрхий. Чухам ямар тохироо хийсэн тухайгаа О.Баасанхүү бичлэг задарсны дараа ярьжээ.
Тэрээр “Бичлэгт ярьсан зүйл болсон. МАХН-ын Бага хурлыг зохион байгуулах мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байдаг болохоор би Б.Хурцаас миний асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Ж.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан. Тэдэнтэй намаа яаж санхүүжүүлэх тухай, сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан” гэж олон нийтэд ил болсон бичлэгнийхээ тухай тайлбар хийв.
Чухамдаа түүний энэ тайлбар бол О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлд орсон товч түүх аж. 2016 оны сонгуулиар О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын ивээлд багтаж, УИХ-ын гишүүн болсон. Ийм ч учраас түүнийг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан гэлцдэг. Тэрээр УИХ-ын гишүүн болоод МАХН-ыг даргаасаа булааж авахыг оролдсон. Яг тэр үед түүнд мөнгө хэрэгтэй болсон учир Б.Хурцад хандсан бололтой. Ингэж түүний МАНАН бүлэглэлтэй холбогдсон түүх эхэлжээ.
МАХН-ыг Н.Энхбаяраас булааж авах зорилгоор намын гишүүдийнхээ хурлыг зохион байгуулахдаа өөрөөсөө 127 сая төгрөг зарцуулж, 60 сая төгрөгөөр нь намын гишүүдээ “Баянгол” зочид буудалд байрлуулсан гэж О.Баасанхүү ярьжээ. Энэ мэтээр МАХН-д нөлөөтэй болоход түүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан учир тэрээр Б.Хурцад хандсанаа ил шулуухан ярьчихав.
Уг нь О.Баасанхүүгийн хувьд ард түмэн мандат олгож, УИХ-ын гишүүн болсон. Энэ боломжийг тэрээр шударга ёс, ёс зүйт төрийн төлөө ашиглах ёстой байтал улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэлд ашиглах санаа сэджээ. Ингэхдээ бүр МАХН гэдэг намаа МАНАН-гийн халаасанд оруулахыг хүссэн байна.Гэвч Н.Энхбаяр түүнд ийм боломж олгоогүй учир тэрээр арга буюу МАНАН дээрээ очсон байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ