Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана
Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа.
Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон.
Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм.
Товчоор
– “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа. Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм.
– Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.
– Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ