
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна.
Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил хийгдсэн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлууд хийгдэж байна.
Явцын талаар товч дурдвал:
- БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.
- БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна.
- БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв.
- БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав.
- БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав.
- БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ.
- БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна.
Албадан буулгах ажил маргааш Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ