Монгол Улсын Засгийн газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход анхаарал хандуулан ЦЕГ-ын харьяанд Экологийн цагдаагийн алба байгуулан ажиллуулж эхлээд байгаа. Тус алба нь алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юм.
Шинэхэн байгуулагдаж, ажил нь эхлээд байгаа Экологийн цагдаагийн алба өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-тай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан байна.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-ны үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж, албажуулах, гишүүддээ болон иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ хууль бус үйлдлээс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг авч хэрэгжүүлдэг бөгөөд дээрх чиглэлүүдээр, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон МБУНДХолбооны зорилго, ажлын чиглэл уялдаж буй учир хоёр талаас харилцан тохиролцож, хамтран ажиллахаар болсон юм.
Санамж бичигт ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр тал
- олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт, нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулах,
- хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээлэн буй орчны талаарх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадваржуулах сургалтыг зохион байгуулах,
- хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, баримтжуулах, хамтарсан хяналт мониторингийг хийх, мэдээлэл солилцохзэрэг олон чиглэлээр хамтарч ажиллана.
Хариуцлагатай бичил уурхайчдын нэг онцлог нь зөвхөн тухайн орон нутгийн иргэд байдаг. Иймээс тэд газар нутгаа болон хэн хуулийн дагуу ажиллаж, хэн нь хууль бус олборлолт явуулж байгааг маш сайн мэддэг давуу талтай. Хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход хариуцлагатай бичил уурхайчид оролцоо өндөртэй байхаа илэрхийлж байгаа юм.
Түүнчлэн МБУНДХолбоо нь бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтэд олон төрийн сургалтыг хийж ирсэн. Иймээс Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, ажил, мэдээллийг түгээх тал дээр санаачлага, оролцоотой ажиллахаар төлөвлөж байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ