
“Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг ‘КОВИД-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хангах нь” цахим гарын авлагыг танилцуулж, төрийн албанд бодлогын инновацийг нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс цахим сургалт хийв.
Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд төрийн байгууллагын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх, төрийн ажил үйлчилгээг сайжруулах, асуудал шийдвэрлэх гарц, гаргалгааг олох талаар шинэ, бүтээлч санал санаачилга дэвшүүлэх, хөгжүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх орчин нөхцөл бий болгох талаар талаар идэвхтэй ажиллах шаардлагатай”-г дурдаад төрийн байгууллагуудад санал санаачилгын “Idea bank” бий болгохыг чиглэл болгож, төрийн албан хаагчид стратеги, бодлогын олон хувилбарыг санал боловсруулагч “Think tank”-ын судлаачдын түвшинд ажиллахыг уриаллаа. Мөн төрийн албан хаагчдын гаргасан шинэлэг санааг дэмжих, ажлын гүйцэтгэл, үр дүнг нь тооцохдоо инновацийн санаачилгыг харгалзан үзэж байхыг онцлов.
Төрийн үйлчилгээний хэрэглэгч-иргэдийн эрэлт хэрэгцээг зөв ойлгож, шийдвэр оновчтой гаргах, гаргасан шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлж, биелэлтийг нь хангах, шаардлагатай зүйлсийг өөрчлөх, сайжруулах чадавхтай болоход нь төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх энэхүү цахим сургалтыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс албан ёсны эрхтэйгээр ашиглаж буй “ZOOM” программаар хийсэн бөгөөд цаашид цахим сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагааг цувралаар зохион байгуулах юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ