Сүүлийн үед PC тоглоомд донтогчийн тоо өссөөр байгаа гэж Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв мэдээллээ. Тус төвийн статистик мэдээнээс харахад сүүлийн таван сарын хугацаанд хурц хэлбэрээр донтсон 18 хүүхэд ирж эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2011 онд 50 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна.
Энэ талаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмч Д.Энхтуяа “Энэ өвчнөөр ихэвчлэн 10-18 насныхан өвчилдөг. Эмчлүүлж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сэтгэцийн эмч нарын санааг зовоосон асуудал болж байна. Мөн эмчлүүлж байгаа хүүхэд олон боловч цаана нь мэдэгдэхгүй, эмнэлэгт хандаагүй өвчтөн олон байгаа гэдэг нь ойлгомжтой” гэсэн юм.
Түүний хэлснээр компьютер тоглоомд донтох гол шалтгаан нь өсвөр насныхны сониуч зан, мөн удаан хугацааны стресс аж. Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэнэ. Мөн хүүхэд нь түргэн ууртай болж, толгой нь өвдөн, ядаргаанд орж байвал анхаарлаа хандуулахад гэмгүй ажээ.
Хамгийн эмгэнэлтэй нь РС-д донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг хүүхэдгүй айл байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.
Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна.
Одоогоос хэдхэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд онц аюултай өвчний тоонд ордог болсон аж.
Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
PC тоглож буй хүүхдүүдийн яриагаар бусад төрлийн тоглоом, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар цөөн, хэтэрхий үнэтэй учраас өөр сонголт байдаггүйгээс болдог. Харин РС-г анх тоглож байгаа хүүхдүүдийн хувьд тоглоом нэртэй учраас юу ч хамаагүй сонирхдог аж.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ