
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан, явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” хэмээн мэдээллээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу төсөл бичихэд "MCS" групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж одоогоор гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж эхлээд байна” гэв. Энэ үеэр “Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтарсан “Өв Эрдэнэ” анхны төсөл хэрэгжиж байна” хэмээн Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх онцолж хэлсэн юм.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох 9 төрлийн судалгааг хийж зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газарт хандаж зураг төслийг батлуулж, музейн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбайг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд музейн урд хэсгийн тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Үйлчилгээний байгууллага нь дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой. Мөн явган хүний замгүй, том оврын жуулчдын автобус зогсоход түгжрэл үүсдэг. Жуулчдад ая тухгүй, хүнд байдаг тул маш их хүсэл, санал ирүүлдэг байсан. Одоогийн зогсоол хийж буй газар хууль бус тоосгон байшин 10 гаруй жил байсан. Хотын Захирагч С.Амарсайхан хууль бус газрын асуудлыг цэгцэлж, хөрөнгийг шийдвэрлэж энэхүү байшинг нураалгах үүргийг холбогдох албаныханд өгснөөр бид тохижилтын ажлуудыг эхлүүлээд явж байна. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр өөр газрын зогсоол болчихлоо гэх мэт худал ташаа мэдээлэл явж байна. Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье”хэмээлээ.
Чойжин ламын сүм музейд авто зогсоол баригдаж байгаа бөгөөд дараагаар ньь ногоон байгууламж хийгдэж, явган хүний зам баригдах юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ