
"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо.

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотуудын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус байгууллага нь Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрхи дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис зэрэг 7 бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хотын хувьд энэхүү байгууллагад 2018 онд гишүүнчлэлээр элсчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хуралд оролцох үеэр “Дэлхий нийтийн орчин үед тулгамдаад буй асуудал нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг нотолж байна. Энэ асуудлын хүрээнд нэн шаардлагатай арга хэмжээ бол дэлхийн шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцоог хангах явдал юм. Олон улсын гэрээг орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай зөвшилцөн боловсруулж, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийг багтаасан байх хэрэгтэй. Нутгийн засаг захиргааны байгууллагуудыг НҮБ-ын удирдах байгууллагад төлөөлөн оролцуулах саналтай байна. Хотын захиргааны байгууллагуудыг үндэсний хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоонд оруулах нь мөн чухал юм. Жишээлбэл, үндэсний зөвлөлд тодорхой хотын ажлын хэсэг байгуулах замаар бид шууд засаглалаас олон шатны засаглал руу шилжиж орон нутгийн бүс нутгийн болон үндэсний засгийн газрууд тэгш түншийн үүрэг гүйцэтгэж, харилцан ойлголцлын чиглэлээр ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн коронавирусын тахлын үед татварын дарамтыг бууруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэхүү бууралт нь улсын төсөвт орж буй татвартай холбоотой биш, харин багасгасан бүс нутгийн болон орон нутгийн татварууд юм. Цаашид иргэдийг дэмжих арга хэмжээг хотын захиргааны төсвөөс бус үндэсний сангаас хэрэгжүүлэх нь зүйтэй. Хяналтгүй хотжилт, түгжрэл, тахал, байгаль орчны доройтол зэрэг чухал асуудлуудын ихэнх нь том хотуудын өвөрмөц шинж чанартай байдаг. Нийслэл хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй. Ажлын байр, дэд бүтцийг бий болгох, жижиг хотод соёл, нийгмийн төсөл хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, залуучуудын гадагшлах асуудлыг шийдэх болно. Үүнтэй ижил бэрхшээл нь хотуудын амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг хөдөө орон нутгийн хувьд хамаатай юм. Тогтвортой байдлын хувьд янз бүрийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлж байв.
Энэхүү байгууллагад нэгдснээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотуудын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ