АПУ-гийн Г.Батхүүг УИХ-д нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-д хүргүүлжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монгол оронд ардчилал шударга ёс тогтоохын төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ. Бид Ардчилсан намын үйл хэрэг цэвэр тунгалаг явж, бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгддэг байх ёстой гэж үздэг.

Гэтэл сонгуулийн хуулийг илт зөрчсөн, ардчилсан намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн үйл ажиллагаа Өвөрхангай аймагт явагдаж буй нь баримтаар нотлогдож байх тул Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжын биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага болохын тань хувьд та бүхэнд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна.
Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нар нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд 2012 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан байна. Энэ нь нийтдээ 168.000.000 орчим төгрөг болно.
Хэдийгээр Ардчилсан намын гишүүн голдуу хүмүүст тараасан боловч /өөр намын харьяалалтай иргэдэд ч тараасан/, хөлсөөр ажиллах гэрээ маягтайгаар өнгөлөн далдалсан ч гэлээ энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчлах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бусад тоооцогддог тул мөнгө тараасан энэхүү явдлыг ямар нэг эрх зүйн ач холбогдол бүхий, хуульд нийцсэн үйл ажиллагаа маягаар тайлбарлах ямар ч боломжгүй юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15-д сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хийхийг хориглосон үйлдлүүдийг зааж өгсөн. Энэхүү зүйлийн 35.15.1-д мөнгө тараахыг хатуу хориглосон.
Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарын үйлдэл нь зөвхөн сонгуулийн хуулийн зөрчил төдийгүй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Энэхүү зөрчлийг нуун дарагдуулах, үл мэдээлэх нь мөн гэмт хэрэгт тооцогдоно. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хууль зэргийг тэд батлалцсан учир хамгийн сайн мэдэх хэрнээ дээрх үйлдлийг хийсэн нь шууд санаатай, зориуд хийсэн болохыг нотолно.
Иймд та бүхэнд хандан дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-д зааснаар Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нарын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтнаас хасуулах
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д зааснаар эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлэх
Энэ нь бидний хувьд хүсэлт боловч та бүхний хувьд заавал биелүүлэх үүрэг болохыг сануулж байна. Хэрвээ ийм илт, нотлох баримттай үйлдлийг зөрчил гэж үзэхгүй, гэмт этгээдүүдийг хаацайлах аливаа нэг үйлдэл гаргавал бид тууштайгаар, эсэргүүцэн тэмцэх болно.

Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн
Холбооны Ерөнхий Зохицуулагч Т.Хасбаатар

Нийтэлсэн: 2012-06-03 11:31:10

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    chi uls turiin noyon nuruutai er hun shig baigaach hasbataraa.z***uu hun ingej uuriiguu b***laj bolohgui.hoyor gishuunee land 200 avch ug gej***nta***chlaad uguhgui bolohor ni iim zan gargadag***iin nuhur bna da chi.

    Зочин 2012-06-03 18:27:29     122.201.18.118          (0)       (0)
  • Зочин

    Батхүү Элбэгдоржийг атгадаг гэсэн үнэн байхаа тэрнээс нөгөө шудрага ерөнхийлөгч яаваа

    Зочин 2012-06-26 10:26:38     202.131.235.74          (0)       (0)
  • Зочин

    Батхүү бол Энхбаяраас хол давах олгархи сэхээтнүүд бол сайн мэднэ хөдөөний хүмүүсийг худлаа хуурч залилдаг этгээд

    Зочин 2012-06-26 10:28:45     202.131.235.74          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.