
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардаж авлаа.
Энэ үеэр тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН энэ удаагийн сонгуульд хуулийг эхнээс нь ягштал биелүүлсэн. Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт төдийгүй намын зүгээс сонгуульд оролцох бичиг баримт бүрдүүлэх тухайд ч цаг хугацаанд нь, хуулийн хүрээнд өгч ажилласнаар өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардаж авлаа. Бидний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу, ил тод, шударга явуулахыг хүсч, ингэж ч ажиллаж байна.
МАН “Хүчээ нэгтгэе” уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бидний өмнө тулгамдсан маш олон асуудал бий. Коронавирусийн цар тахлаас авахуулаад агаарын бохирдол гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд олон түмний хүч нэг байх учиртай. Тийм ч учраас бид “Хүчээ нэгтгэе” гэдэг уриаг дэвшүүлсэн.
Бидний өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн томоохон олон ажил бий. Нефтийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон ажлаа хийж дуусгахын тулд хүчээ нэгтгэх нь зөв гэж үзэж байгаа юм. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр засгийн ажилд алдаа дутагдал байсан.
Энэ алдаа дутагдлаа аль болох богино хугацаанд засч залруулах, улс төрд тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах, төрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дунд шатны болон анхан шатан дахь хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдад мерит зарчмаар өсөн дэвжих боломжийг олгох олон асуудлыг МАН бодолцож “Хүчээ нэгтгэе” уриаг дэвшүүлсэн. Мөн мөрийн хөтөлбөртөө ч хийж, хэрэгжүүлэхээр зорьсон бүх ажлыг багтаасан” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ