Улсын Их Хурлын сонгуулийн 22, 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, Дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар өнөөдөр /06.04/ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хамт “Монгол бөхийн өргөө”-нд иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр, “Бидний өвөг дээдсийн цусаараа, ясаараа, амь насаараа авчирч өгсөн үр шим бол газрын доорх баялаг. Энэ баялгаа бид адил тэнцүү хувааж хүртэх ёстой юм. Энэ бол хэн нэгний хувийн өмч биш. Нэг хэсэг нь гахай шиг баяжиж, нөгөө хэсэг нь тахиа шиг ядуурах ёсгүй. Тийм учраас бид олигархиудтай тэмцэж байна.
.jpg)
Эрх мэдэл, мөнгөтэй, мафийн сүлжээ болсон бүлэглэлтэй тэмцэж байна. Тэд өөрсдийн хэвлэлтэй, татварын байцаагчтай, шүүгчтэй. Монгол төр бол задарсныг засагладаг, ядарсныг хамгаалдаг төр байх ёстой юм. Салхитын ордыг бид хурааж авсан. Өнөөдөр энэ ордын нөөц дахиад хоёр дахин нэмэгдлээ. Монгол Улсын төлөө залуу халуун насаа зориулсан азай буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ гадны бүлэглэлд зарагдах гэж байсан орд газар юм шүү. Ийм сайхан баялгаа хэдхэн шүүгч авлига аваад алдах гэж байсныг зогсоолоо. Хүн амын 99 хувь нь ядуу, нэг хувь нь гахай шиг баян байж болох уу. Энэ бол шударга ёс биш. Бүгдээрээ эх орондоо сэтгэл хангалуун, элбэг баян амьдрах нь шударга ёс. Үүний төлөө би тэмцэнэ. Олон бэрхшээл, эсэргүүцэл, доромжил, гүтгэлэгтэй нүүр тулж байгаа. Гэхдээ би айхгүй, үүнийг давж гарна.
Үүнийг даваарай гэж ард түмэн та бүхэн намайг 30 дахь Ерөнхий сайдаар сонгосон байх. Шударга ёсны тэмцэл ус агаар мэт хэрэгтэй байна” гэлээ. Улмаар, МАН-ынхан 76 нэр дэвшигчээ тодруулахдаа олон шалгуураар шалгаж, шигшсэн учраас энэ хүмүүс бол миний баг гэдгийг тодотголоо. Тэрбээр, энэ талаар ярихдаа “Ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаар асуудалд хандахгүй. Улсын эрх ашгаа дээр тавьдаг, эх орон газар нутгаа гадныханд худалдчихгүй, эх орныхоо баялгийг дээрэмдүүлчихгүй хүн байх ёстой гэж үзсэн. Мөн мэдлэг боловсрол, дадлага туршлагатай хүнийг сонгохын тулд хэд, хэдэн удаа судалгаа хийлээ. Миний тойрогт энэ хүн хэрэгтэй байна аа гэсэн ухаант ард түмний хүсэлтээр би багаа сонголоо.

Энэ олон шалгуурын үндсэн дээр 76 нэр дэвшигчээ гаргаж ирлээ. Гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчийг танихгүй хүн байхгүй. Энэ хүн монгол төрийн эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлоход оролцоно. Ард түмний эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа хүн бүхэнд эх орондоо коронавирус гаргахгүй хамгаалж чадсанд баяр хүргэе. Сангийн яамны Дэд сайд Х.Булгантуяа залуухан чадвартай эмэгтэй. Ээж, эгч, эмэгтэйчүүдээ төлөөлж УИХ-д өрсөлдөж байна. Монгол төрийн санхүүгийн бодлогыг барьж байдаг газарт туршлага олж, хуримтлуулсан. Маш олон зүйлийг үзэж, сурсан чадварлаг бүсгүй. Энэ удаа парламентад сонгож, санхүүгийн бодлогоо тодорхойлуулахыг хүсч байна. Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн” хэмээлээ. Уулзалтын фото сурвалжилгыг уншигч танд хүргэе.
Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ