
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид болон дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилчидтай уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тиймээс цаашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааг дээшлүүлэн, аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгох томоохон зорилтуудыг МАН “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв. Мөн дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Түүнчлэн нийслэлийн дүүрэг, аймаг бүрт олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулах зэрэг олон үр өгөөжтэй, бодитой зорилтуудыг Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг танилцуулсан юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын үеэр “Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлж чадсан. Цаашид бид бүхэн нэг ээлжинд шилжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн” гэдгийг онцоллоо.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Эхлүүлсэн үйл хэрэг, ажлынхаа дүнг үзэхээр бид хоёр баг болон та бүхнийхээ итгэлийг хүлээхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Гурван дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө бие даасан хот болгох зорилт дэвшүүлж ажиллана. Боловсролын салбарт тогтолцоотой өөрчлөлт оруулахаас гадна энэ Засгийн газрын эхлүүлсэн олон ажлыг цаашид үргэлжлүүлж хийнэ” гэв.
Нэр дэвшигчид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд нутагтаа хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд олон ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэнд Багануур дүүргийн боловсролын салбарын багш, ажилчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэв.

Ц.Бадамханд: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хоёр сайхан боловсон хүчнийг бидэнд илгээсэнд талархаж байна
Дараа нь нэр дэвшигчид Багануур дүүргийн 2 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа.

МАН-ын “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын дүүрэг бүрт иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлнэ гэсэн зорилтуудыг дэвшүүлсэнд иргэд, сонгогчид талархалтай хүлээн авч нэр дэвшигчдэд хандан “Энэ зорьсон ажлуудаа заавал хэрэгжүүлээрэй. Бодит үр дүнг өгөх сайхан ажлууд байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр 2 дугаар хорооны иргэн Ц.Бадамханд “Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй явж ирсэн манай гурван дүүрэг энэ удаагийн сонгуульд хоёр мандаттайгаар нэг тойрог болж оролцож байгаад дүүргийн иргэний хувьд маш их баяртай байна. Мөн алслагдсан гурван дүүргийг хөгжүүлж чадах, хийсэн ажилтай, хэлэх үгтэй зорьж тэмүүлсэн зорилготой хоёр сайхан боловсон хүчнийг манай тойрогт илгээсэнд улс төрийн ууган хүчин МАН-д талархаж байна. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа заавал үргэлжлүүлж дуусгаарай. Ахмад хүний захиасыг сонсож ажиллаарай гэж хэлье” гэдгийг хэлээд сонгуулийн ажилд нь амжилт хүсэв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Нийт сэтгэгдэл: 1
-
sdf
sdf 2020-06-05 21:10:25 202.180.218.37
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ