
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н зүүн талд орших иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн уулзалтын үеэр иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, нээлттэй ярилцсан юм.

Төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг уулзалтын үеэр нэр дэвшигчид онцлон хэлж байв.

“1992 оноос хойш 12 удаа Засгийн газар ээлжин солигдож, төр засгийн тогтвортой байдал алдагдсан байна. Сонгуулийн 4 жилээр улс орныхоо хөгжлийг тодорхойлж, бүтээн байгуулалт өрнүүлэх хугацаа хомс байна. Сонгогдсон улстөрчид эхний хоёр жил ажлаа хүлээн авч дадлагжиж сурах, дараагийн хоёр жилд сонгуулийн ажил гэсээр улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого алдагдаж эхэллээ. Тиймээс урт хугацааны бодлогын бичиг баримттайгаар төлөвлөн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, тогтвортой төр засгийн үр дүнтэй бүтээн байгуулалт, хөгжин цэцэглэлтийг хамтдаа эхлүүлэх хөгжлийн шинэ шатанд та бид тулгараад байгааг онцлон хэлье. Хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ эрэнг эхлүүлцгээе” хэмээн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэллээ.

Нийгэмд шударга ёсыг тогтоож, төр засгийн тогтвортой байдлыг хангаж, эхлүүлсэн ажлуудаа дуусгаж үр дүн үзэхийн төлөө хичээх болно. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа.

Өнгөрсөн жилийн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н хэсэгт зам дэд бүтцийг хөгжүүлж, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх 3 тоглоомын талбай, гудамж бүрийн зам талбайг сайжруулан засаж, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж бүрийг камержуулжээ. Энд онд “Ахмадын соёл, амралтын төв”-ийг байгуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр замын гэрэлтүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан зам талбайг байгуулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх-Чойрын чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж, алга ташиж байлаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ