Рене Зеллвегер - Карьер бол турах арга
“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” киноны гол дүрд тоглохын тулд Рене Зеллвегер 10 кг таргалах ёстой болсон юм. Кино Ренег олон улсын хэмжээнд нэрд гаргаж, түүнийг загварын сэтгүүл, дээдсийн арга хэмжээнд урьж эхлэх үед тэрбээр илүүдэл жиндээ “дайн зарлажээ”. Аткинсон эмчийн санал болгосон хоолны дэглэмийг сахиснаар Рене ялсан юм. Тэрбээр нүүрстөрөгчөөс татгалзаж, туна загас, цацагт хяруулын мах, ногоогоор хооллож эхэлсэн аж. Элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн, согтууруулах ундааг хоолныхоо цэснээс хасаж, идсэн бүхнээ грейпфрутийн шүүсээр даруулж байлаа.
“Ажилдаа дуртай, түүнээсээ кайф авч чадаж байгаа хэн боловч амжилтад хүрнэ. Хэний ч өмнө бардам алхаж, хүссэн даашинзаа өмсөж чадахад хүргэсэн гол нууц маань хоолны дэглэм биш карьер маань юм. Өөрөөр хэлбэл, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө шаргуу зүтгэснээрээ л илүүдэл жингээ хаяж чадсан” хэмээн өдгөө 43 настай Рене ярьж байна.
Бритни Спирс – Сэтгэлээ “эмчил”.jpg)
2007 он бол Бритни Спирсийн амьдралын хүнд мөчүүдийн нэг байсан юм. Хайртай эгчээсээ хагацаж, эх байх эрхээ хасуулан, сэтгэл санааны хямралд орж, эцэстээ эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр үсээ хусаж, дуулиан дэгдээж, өөрийгөө гаргуунд нь хаяж, мэдээж жин нэмсэн. Гэсэн ч 2009 онд Бритни Жейсон Трэвиктэй танилцсанаар карьер, нэр алдар, гоолиг биеэ “эргүүлэн авчирчээ”.
“Хамгийн гол нь өөрийгөө хайрлаж сурах. Хайрлуулж, хайрлаж, сэтгэлээ “эмчилж” чадсаныхаа дүнд өнгөрснийг мартаж, илүүдэл жингээсээ салсан” хэмээн Бритни ярьсан юм. Урьдын галбираа эргүүлэн авчрахын тулд Бритни шоколад, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, түргэн хоолноос бүрмөсөн татгалзжээ. Түүгээр ч зогсохгүй давс хэрэглэхээ больж, оройн найман цагаас хойш юм идэхийг өөртөө хориглосон аж. Хоолны дэглэм сахихын зэрэгцээ Бритни бүжиглэж, дасгал хийсний хүчинд богино хугацаанд 18 кг “хаясан” гэнэ.
Кейт Уинслетийг хүүхэд нь “аварчээ”
Тэр хэзээ ч туранхай байгаагүй. Ахлах сургуульд байхдаа Кейт Уинслет 160 см өндөр, 80 кг жинтэй байжээ. Үеийнхэндээ “бүдүүн” хэмээн дуудуулж байсан ч тэрбээр орчин үеийн кино урлагийн оддын нэг болж чадсан билээ. Кейт хоолны дэглэм олон удаа барьж, ходоодоо өвтгөж, бүр ухаан алдаж байсан удаатай.
Алдарт “Титаник” дэлгэцэнд гарсны дараа буюу 1999 онд Кейт найруулагч Жим Триплтонтой танилцан гэрлэж, охинтой болсон. Төрснийхөө дараа тэрбээр “Facial Analysis” хэмээх хоолны дэглэм сахижээ. Буцалсан усанд дэвтээсэн овьёосноос өглөөг эхэлдэг Кейт өдрийн хоолондоо гурвалжин будаа, загас, шинэ ногоо, алим иддэг болсон байна. Түүнээс гадна байгалийн антиоксидант гэгддэг розмаринаар хоолоо амталж заншсаны хүчинд тэрбээр 25 кг турсан аж.
“Охиноо төрүүлээгүй бол илүүдэл жинтэйгээ эвлэрээд, эсвэл хоолоо сойж, эрүүл мэндээ сүйтгэсээр л байх байсан биз. Зөв хооллож, жингээ барьж, өөртөө болоод өрөөлд санаа тавьж амьдрах ёстойг охин маань л надад сургасан” гэж Кейт өгүүлсэн.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ