
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэд 4 дүгээр хороо Туулын хэсэгт орших иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны гудамж бүрийн замыг сайжруулан засаж, “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд айл өрх бүрийн хашааг засаж тохижуулж эхэлжээ. Мөн “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдаж, 120 хүүхдийн суудалтай бага хүүхдийн сургууль баригдах юм байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулсан. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг эрчимжүүлж Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэллээ. Бүтээн байгуулалтыг дагаж 1500 ажлын байр нэмэгдэх болно гэдгийг нэр дэвшигчид онцлон хэлж байв. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн. Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх Налайхын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн.

Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, хүн төвтэй бодлого шийдлийг гаргаж, урт хугацааны төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлнэ хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан онцоллоо.

Шударга ёс, хариуцлагатай албан тушаалтан, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж, алслагдсан гурван дүүрэг биш аялал жуулчлалын хот болж хөгжин дэвшихийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллахыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир уриаллаа.
Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон “Хөгжлийн алтан тойрог” үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулах ажлуудыг эхлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар мөн дуулгаж байлаа.

Өнгөрсөн дөрвөн жилд эко систем, унаган байгалийн тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин бүрдүүлэв. Тост, Тосон бумба, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Ирэх 4 жилд Засгийн газраас хэрэгжүүлж буй цэнгэг усны нөөц, голын эхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын хэсэгт орших иргэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрс нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжирч байгааг онцлон хэлж байлаа. Алслагдсан гурван дүүргийг төлөөлж УИХ-д илгээх МАН-ын залуу эрч хүчтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүссэн юм.
Тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх Чойр чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж алга ташиж байлаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ