“Ултера аппаратад орчих юмсан. Тэр аппаратад орвол мөнхийн залуугаараа үлддэг гэнэ”, “Солонгост хийдэг өндөр өртөгтэй гоо сайхны үйлчилгээ Монголд ороод ирж. Мэс засал хийхгүйгээр нүүрний арьс өргөдөг болсон байна” гэх бүсгүйчүүдийн яриаг олонтаа сонслоо. Тэгээд тэр ид шидтэй аппаратны талаар сонирхож үзлээ. Үрчлээгүй толигор царай, мөнхийн залуу насыг бэлэглэгч гоо сайхны үйлчилгээг “Tenger bella beauty” салоны хамт олон үзүүлдэг юм байна. Тус салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй мэсгүйгээр арьс өргөх үйлчилгээний талаар ярилцлаа.

-Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс мөнхийн гөлгөр толигор арьстай болдог гэж ярилцах юм. Ямар үйлчилгээг тань ингэж онцолж яриад байгаа юм бол...
-Манай “Tenger bella beauty” салон эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сараас эхлэн манай салон 2020 оны дэвшилтэт технологи- ULtra 4D HIFU аппаратаар үйлчилж байна. Энэ аппаратны тухай л та асууж байх шиг байна.
-2020 оны дэвшилтэт техноги гэхээр шинэ загварын аппарат ирсэн гэсэн үг үү?
-Тийм ээ, шинэ загварын аппаратаар үйлчилж эхлээд байна. Энэ аппарат маань өмнөх Ултера загваруудаас 11 дахин хүчтэй (хуучин Ултера 1 line явдаг байсан бол 2020 оны шинэ ултера 11line явдаг) илүү эрчимжүүлэх нэмэлт хошуутай болсон гээд маш их давуу талтай. Үр дүн ч маш сайтай болсон.
-Яадаг ид шидтэй эд вэ?
- Энэ нь олон үйлдэлт, хосолсон, өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм. Энгийнээр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан арьсаа өргөж, үрчлээгээ арилгахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүй болсон гэсэн үг. Ултера аппаратад нэг курс эмчилгээ, арчилгаа хийлгэхэд хүн 5-10 насаар залууждаг. Тухайлбал, энэ аппаратны үр дүнд нүүрний арьс чангарч өргөгдөнө, зовхины арьс чангарна, хацрын унжилт багасна, давхар эрүү арилна, хүзүүний үрчлээ багасна. Мөн нүүрний V-line тодорно гээд олон талын үр дүнг шууд харж болдог.
-Өөр нэг давуу тал нь нэг ийм үйлчилгээ хийлгэсэн байхад олон жил яг энэ хэвээрээ байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Тухайн хүний нас, бодисын солилцооны онцлог, коллагены идэвхжилтээс хамаарч 3-6 сарын дараагаас үйлчилгээний үр дүн бүрэн гардаг. Энэ үр дүнгээ 2-3 жил барьдаг. Хөгшрөлтийн процессыг 2-3 жилээр зогсоож унжиж сулраад байгаа арьсаа өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг гэж ойлгож болно.
-Хэр удаан үйлчлүүлж байж ийм үр дүнг харах вэ?
-Гоо сайхны курс эмчилгээ хийнэ гэсэн үг. Хүн бүрийн арьс харилцан адилгүй учраас тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална.
-Манайхан арьсаа хэр сайн арчилдаг хүмүүс вэ. Танайд олон хүн ирдэг болохоор ингэж асууж байна л даа...
-Янз янз даа. Арьсаа дажгүй сайн арчилдаг хүн ч байна. Амьдралдаа нэг ч удаа арьсаа арчилж үзээгүй хүмүүс ч байдаг. Арчлаад байхад үр дүн өгсөнгүй гэдэг хүн ч байдаг. Тэр хүн арьсаа анхнаасаа буруу арчлаад сурчихсан байдаг. Нөгөө талаар эрүүл зөв хооллолт чухал. Долоо хоногт 2-3 удаа гуужуулалт хийгээд чийгшүүлэх макс тавих энгийн арчилгаанд дадаж сурах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг байнга хийж байх ёстой. Арьсанд хамгийн түрүүнд хийх чухал арьчилгаа бол цэвэрлэгээ, гуужуулалт. Дараа нь чийг тэжээлийг нь сайн өгөх хэрэгтэй. Бидний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хамгийн түрүүнд гуужуулах эмчилгээг зөвлөдөг. Яагаад гэвэл арьс нь маш их асуудалтай байдаг. Биднийг зориод ирсэн хүн бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бид чин сэтгэлээсээ ажилладаг. Үр дүн нь ч бодитой байдаг болохоор үйлчлүүлэгчид маань сэтгэл дүүрэн байдаг юм. Манай хамт олны гол уриа бол чанар бас дахин чанар. Үүнийгээ ч амьдрал дээр баталж баримтлаж явдаг.
-Хүмүүс бодит үр дүнг их сонирхдог юм. Тухайлбал, гээд жишээ хэлэх боломж байна уу?
-Миний дээр өгүүлсэн бүх үр дүн бодитоор хувь хүн дээр гарна. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэйгээ бид хамтарч ажилладаг. Саяхан дуучин Т.Ариунаа эгчийн зургийг та нар цахим хуудаснаас нь харсан байх. Бид тийм л үр дүнг үзүүлдэг.
-Танайх үйлчлүүлэгчдэдээ зориулаад бодит хямдрал үе зарладаг. Одоо хямдрал бий юу?
-Эх, үрсийн баярыг тохиолдуулан манай салон ултера аппаратны үйлчилгээндээ 50 хувийн онцгой хямдрал зарласан байгаа. Эрүүл, гоо сайхан байхыг хүссэн хүн бүрийгбид чин сэтгэлээсээ хаалгаа дэлгэн угтах болно.
Харилцах утас-80660000
Facebook:TengerBellabeauty
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ