УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн 29 663 иргэд төдийгүй Төв, Хэнтий аймгийн хил залгаа найман сумдын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвд гадна тохижилтын ажил болон өргөтгөлийн барилгын ажлууд хийгджээ. Мөн орчин үеийн шаардлага хангасан рентген аппарат, мэс засал, чих хамар хоолойн иж бүрэн эмчилгээний тоног төхөөрөмж, ходоодны дуран, 19 инчийн 3D өнгөт эхо аппаратаар хангагдсан байна. Түүнчлэн эмнэлгийн гадна талбайг орчин үеийн шаардлага хангасан ногоон байгууламж, зогсоол, авто зам, хүүхдийн тоглоомын талбайтай болгожээ. Энэ бүх ажлыг богино хугацаанд бодитой хийж хэрэгжүүлсэн та бүхэнд дүүргийн иргэдийн өмнөөс баярлаж, талархаж явдгаа Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа.
Мөн хотын Захирагч С.Амарсайханд хандаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашиныг богино хугацаанд шийдвэрлэж, эрүүлийг хамгаалах их үйлсийг ард иргэдэд улам ойртуулж өгсөнд талархаж явдгаа хэлэв.
УИХ-ын найм дахь удаагийн парламентын сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг мэдээллээд, намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаас танилцуулав. Ирэх онуудад дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна фасад засвар, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, Эрүүл мэндийн төвийн өмнөх усан оргилуурыг засварлах гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө гэдгийг нэр дэвшигчид онцолж хэллээ. Мөн Багануур дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нутаг орноо мэддэг, хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэр дэвшигчдийг МАН илгээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд багаар нь дэмжинэ гэв. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаарай” гэж захилаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ