
МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой, Нугийн тал, Замчин, Хилчин, Үйлдвэр хэсгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Уулзалтаар “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонслоо.

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Багануур, Налайх, Багахангай алслагдсан гурван дүүрэг маань хүйн холбоотой. Тулгын гурван чулуу шиг хамтдаа хөгжиж, цэцэглэж ирлээ. Бид Хүн, орчин, төлөвлөлт /Х.О.Т/ гэсэн концевцийг баримтлан ажиллаж байна. Мөн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгосон. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Мөн “Хотын соёл” жилийн аяныг өрнүүлж байна. Сонгуулийн дөрвөн жилээр ажлаа төлөвлөдөг биш урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарч, бодлогын баримт бичгүүд боловсруулагдсан. Засгийн газар нь тогтвортой байж эхлүүлсэн ажлаа дуусгах зайлшгүй шаардлага бидний өмнө тулж ирлээ. Иргэн таны сонголт мэргэн байж, биднийг дэмжиж өгөөрэй” хэмээлээ.

МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймгаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар 100 хувь холбож дууслаа. Ирэх жилүүдэд манай нам мөрийн хөтөлбөртөө 330 сумыг аймгийн төвтэй нь хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн. Мөн ирэх дөрвөн жилд түлш, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Ахмад настнуудын тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ” гэдгийг иргэд, сонгогчдод дуулгав.

Багануур дүүргийн 3 дугаар хороо нь 21 110 га нутаг дэвсгэртэй, 2324 өрхийн 8152 хүн амтай, 176 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилүүдэд 3 дугаар хорооны найман байршилд 92 автомашины зогсоолыг шинээр хийсэн, нийт 13 байрны 19 блокны дээврийн засварын ажлыг бүрэн хийж дуусгасан, Боловсрол цогцолбор сургуулийн гаднах тохижилтын ажил, 138 дугаар цэцэрлэгийн гаднах явган хүний зам гээд олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөжээ. Гар, сэтгэл нийлэн ажиллаж, энэ ажлуудыг бодит болгосон хотын Захирагч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт 3 дугаар хорооны иргэд талархаж явдгаа уулзалтын үеэр илэрхийлээд МАН-аас зөв төлөөллөө алслагдсан гурван дүүрэгт илгээсэнд баярлаж байгаагаа хэлж, багаар нь дэмжин эхлүүлсэн ажлынх нь үр дүнг хамтдаа үзнэ гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ.

Энэ үеэр Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Дуламрагчаа “МАН-аас манай 21 дүгээр тойрогт шигшиж, сонгон илгээсэн хоёр нэр дэвшигчид ахмад настны зүгээс талархалтай байна. Зөв хүнээ бидэнд илгээсэн байна. Ц.Сандаг-Очир даргатай олон жил хамтарч ажиллалаа. Сүүлийн үед өөрийгөө хөгжүүлж, илүү туршлагажиж байгааг нь харж байна. С.Амарсайхан даргыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэс нь илүү мэдэх болсон. Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь нүдний өмнө ил байна. Хийнэ гэснээ хийдэг ийм залуучууд төрд орох цаг болсон. Та хоёрынхоо цаашдын ажилд нь амжилт хүсье” гэв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ