Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа өнөөдөр 22 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзав. 22 дугаар хорооны иргэд түүнд хэд, хэдэн чухал асуултыг дайжээ. Тодруулбал, Монгол Улс өрийн дарамтаас гарсан эсэх, мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө хэрхэн ажиллах болон ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нэр дэвшигчээс хариулт авахыг хүсчээ. Хорооны иргэдээс ирсэн асуултад нэр дэвшигч Х.Булгантуяа хэрхэн хариулсныг хүргэж байна.
-2016 онд та бүхнийг Засгийн газар хүлээж авахад эдийн засаг ямар түвшинд байсан бэ. Дампуурлаа зарлахад бэлэн байсан гэж үнэн үү?
-Цар тахлын үеийн эдийн засаг хүнд байгаа, иргэд ч үүнийг ойлгож байна. 2016 онд нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын өр дөрөв дахин нэмэгдчихсэн. Монгол Улсын хадгаламж буюу гадаад валютын нөөц ч дөрөв дахин багассан байлаа. Тухайн улс орны өрийн дарамтыг яаж хэмждэг вэ гэхээр нэг улсын бидний ДНБ буюу нэг жилийн дотор хэчнээн их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдгийг өртэй нь харьцуулдаг. Тэгэхээр нийт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний 78-80 орчим хувьтай тэнцэх өртэй байсан. Энэ зөвхөн Засгийн газрын өр. Нэмээд Оюутолгой, хувийн хэвшлийн өрөө нэмчихвэл 100 хувь гараад явчихсан. Бид дөрвөн жилийн хугацаанд энэ өрийг 55 хувьд авчирлаа. Намайг Сангийн яаманд очиход Монгол Улсын эдийн засаг 25 их наядтай байсныг өнөөдөр 37 их наядад хүргэж, том эдийн засагтай болгож чадлаа. Энэ бол баялаг бүтээгч, татвар төлөгч та бүхний нөр их хөдөлмөр юм.
-Таны Төрийн ордны гадна хүүхдээ хөхүүлээд сууж байгаа зургийг харсан. Өөрт тулгарсан энэ асуудлаас гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө юу хийж чадах вэ?
-Монгол Улсын түүхэнд сайдаар ажиллаж байгаа эмэгтэй хүн төрсөн анхны тохиолдол гэнэ лээ. Ерөнхий сайд хүртэл “Одоо тэгээд яах уу, Булгаа. Декритээ авах уу” гэж асууж байлаа. Би “Яалаа гэж дээ төр засгийн ажлыг юу гэж цалгардуулах билээ. Хэрэгцээ шаардлага гарвал ажлаа өгөхөд бэлэн. Хүүхэд гаргасан, гаргаагүй төрийн ажил явах ёстой” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, тэр үед хэцүү л байлаа. Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй. Засгийн газар өдөржин хуралдах шаардлагатай болно. Ганц нэг удаа Төрийн ордны хоёр талын хаалгаар орж, иргэдтэй уулзах уулзалтын өрөө рүү хамгаалагч нараас гуйж хүүхдээ оруулан хөхүүлээд гаргаж байсан үе ч бий. Төрийн тэр том хариуцлагатай ажлыг хийх ёстой гэж бодож ээж, хүү хоёр зүтгэсээр ард нь гарсан. Заримдаа гадаа ч хөхүүлнэ. Одоо та бүхэн хараарай.
Зарим том оффисуудад тамхи татах тусгай өрөө байдаг. Тэгсэн атлаа хүүхэд хөхүүлэх өрөө байдаггүй. Зургаан сар хүртэл хүүхдээ хөхүүл гэдэг хуультай. Амьдрахын эрхэнд залуус хүүхдээ зургаан сар хүргэхгүй ажилдаа ордог. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө би тууштай ажиллана, угаасаа ч энэ чиглэлд олон ажил хийдэг. Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол дан ганц эмэгтэй улстөрчийн асуудал биш юм. Эрэгтэй улстөрчдийн ард ч эмэгтэй сонгогч байгаа. Тиймээс эрчүүд ч энэ чиглэлд дуугарах хэрэгтэй. Монголын хүүхэд бол хүн амын нэг сая. Тэдний төлөө эр, эм гэхгүйгээр тэмцэх ёстой юм. Хоёр нэр дэвшигчдээ ч үүнийг уриалж байна.
-Ажлын байраар хангах чиглэлд ямар ажил хийх вэ?
-40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажилд орох гэхээр ажилд авдаггүй гэдэг асуудал байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж тусгасан. Хөгшин, залуу гэхгүй бүх хүнийг ажилтай байлгахад манай намын мөрийн хөтөлбөр чиглэсэн. Ялангуяа манай Баянзүрх дүүрэгт ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд олон бий. Тэд өрхийн үйлдвэрлэл эрхлэх гэхээр зээлийн хүү өндөр. Үүнийг нэг хувиас доош болгоно. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн тоог багасгаж, цахим хэлбэрт шилжүүлнэ. Энэ бүхнийг бид бодлогоор дэмжинэ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ