
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух Налайх дүүрэг дэх Мусалман шашны тэргүүн Жанарбекийн гэрт зочилж, Казак ахмад, буурлуудтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.
Нийслэлийн Налайх дүүрэгт 1928 оноос хойш Казак иргэд ирж, суурьшин Налайхын уурхайд ажиллаж эхэлжээ. Одоогоор 4000 гаруй Казак иргэд дүүргийн 3, 4 дүгээр хороонд оршин суудаг байна.

Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Жанарбек гуайнд цугласан ахмад буурлууд хүндэтгэн хүлээн авч, нутаг орноо мэддэг, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй залуучууд биднийг төлөөлж УИХ-д суухаар нэр дэвшин өрсөлдөж байгаад баяртай байна. Ахмад буурлуудынхаа үгийг сонсож, үйл хэргийг нь үргэлжлүүлж яваарай гэж захиад, цаашдын ажил үйлсийнхэн их замд ерөөл өргөсөн юм.

Налайх дүүрэг дэх Мусалман шашны тэргүүн Жанарбек “Өргөө гэрт минь морилж, үйл хэргээ танилцуулан ахмад буурлуудынхаа үгийг сонсож байгаа та хоёртоо баярлаж байна. Одоо үед ийм залуучууд ховордсон. Цаашид Үндэсний цөөнх болсон Казак түмнийхээ төлөө олон сайхан ажлыг хийж хэрэгжүүлээрэй. Бидний ёс заншил, өв уламжлал гэдэг хамгийн үнэт зүйл шүү” хэмээлээ.
Хоёр нэр дэвшигчийн зүгээс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ахмад буурлууддаа баярласан талархсанаа илэрхийлээд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулаад “Урт удаан насалж, бидэндээ үргэлж үлгэр дуурайлал болж яваарай” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ