Олон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн “УБТЗ” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм. Энэ жил дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн “УБТЗ-ын хэмжээнд 2020 онд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд Түнх өртөөний 273 км, Толгойт-Улаанбаатар-2 хоорондын 396 км, Айраг өртөөний 753 км-ийн хос гарам, Сайншанд-Зүүнбаян хоорондын 3 км, Салхит-Хөтөл хоорондын 1 км-ийн гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэж байна.
Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу “УБТЗ”ХНН-ийн хэмжээнд гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “ЗОГС, ХАР, СОНС” уриатайгаар тэмдэглэж байна.
Иргэд, жолооч нар “Төмөр замын гарам”-аар нэвтрэхдээ маш анхаарал сонор сэрэмжтэй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ