
МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэд Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь дүүргийн 30 мянга гаруй хүн ам, 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагын ус хангамж, ариутгал татуурга, дулаан хангамж, орон сууцны үйл ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн жилүүдэд дүүргийн Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Айл өрхөд мөрдөх усны үнэ тарифт өөрчлөлт оруулсан. УДДТ-5, нэгдсэн гараашийн нийт 500 м2 талбай бүхий дээврийн засварыг бүрэн хийжээ. Хэрэглээний халуун, хүйтэн усны 689 метр, ариутгах татуургын 574 метр шугам шинэчилсэн гээд олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгджээ. Ирэх жилүүдэд дүүргийн 2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дээд цэгт ус хангамжийн контур резервуар бүхий станцыг байгуулан ус түгээх байруудыг нэгдсэн сүлжээнд холбох, шинэ суурьшлын бүсэд цэвэр усны шугам сүлжээг шинээр бий болгох ажлын зураг төслийг хийлгэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх олон ажлууд төлөвлөгджээ.

Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Энэ үеэр иргэд хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудынхаа үр дүнг заавал үзээрэй. Аливаа ажил хийхэд саад бэрхшээл олон асуудал тулгардаг. Энэ бүхэнд тууштай хандаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгээрэй гээд багаар нь дэмжихээ илэрхийллээ.
С.Амарсайхан: Багануур дүүргийг бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Манай нам мөрийн хөтөлбөртөө алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Багануур дүүргийг бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулна. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт хөгжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ гээд олон зорилтууд тусгагдсан” гэдгийг онцолж хэлэв.

МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Өнгөрсөн хугацаанд алслагдсан гурван дүүргийн дуу хоолой УИХ-д олон байсангүй. Энэ үеийг өөрчлөх цаг үе бидний өмнө тулж ирлээ. МАН Засгийн газар барьж байсан эдгээр он жилүүдэд эдийн засаг өслөө. Мөн олон ч бүтээн байгуулалтын ажил хийгдэж чадлаа” гэдгийг онцлон хэлээд эхлүүлсэн ажлаа дуусгах их итгэлийг бид хоёрт хүлээлгээрэй гэж иргэд, сонгогчдод хандаж хэллээ.

Алба хаагчдын зүгээс “Бид хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд цаашид анхаарч ажиллаарай. Бид нийгмийн баталгаатай, ажилтай, орлоготой амьдрахыг хүсэж байна” хэмээсэн юм.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ