УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбоодын ажилтан албан хаагчидтай уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Багануур дүүрэгт иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангаж, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн Тогос-Уул хэсгийн шинэ суурьшлын бүсийн 250 өрхийн цахилгаан хангамжийг барьж ашиглалтад оруулж, төвлөрсөн шугам сүлжээ бүхий амины болон нийтийн 458 орон сууцыг барьжээ.

Ирэх жилүүдэд Багануур дүүргийг бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, дэд бүтэц аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна гэдгийг нэр дэвшигчид онцлон хэлж байв. Мөн Багануурын хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулахыг зорьж байгаа гэдгийг хэллээ.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж, дагалдах журмууд шинэчлэгдсээр төрийн албыг улс төрийн нөлөөллөөс хараат байлгаж, илүү тогтвортой ажиллах үндэс суурийг тавьсан. Чадахуйн зарчим буюу меритын зарчмаар урагшлахын тулд төрийн албан хаагчдыг чадавхжуулж мэргэшүүлэхэд онцгой анхаарна. Нийгэм эдийн засгийн өсөлт, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд төрийн албан хаагчдын нөр их хичээл зүтгэлийн хүчинд бий болсон гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлсэн юм. Энэ үеэр төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж өгөх санал хүсэлтийг албан хаагчдын зүгээс илэрхийлж байв.

“Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын жолооч Р.Булгантамир “Засгийн газар олон удаа солигдож ард түмнийг туйлд нь хүргэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар эрх барьж эхэлсэн цагаас нийгэм, эдийн засаг сэргэж эхэлсэн. Тэтгэвэр тэглэлээ, утаа багаслаа, орц, гарц нэмэгдүүлж, эмнэлэг сургуулийг шинээр барьсан байна. Улсын хөгжил цэцэглэлт төрийн бодлого шийдлээс хамааралтай учраас төрийн түшээдийг хариуцлагатай байлгамаар байна. Багануур, Налайхын унаган хүүхдүүд нутаг усаа төлөөлж УИХ-д нэр дэвшиж байгаад баяртай байна. Дүүргүүдийн бүтээн байгуулалт сүүлийн 5 жилд эрчимжиж эхэлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд та хоёр мөр зэрэгцэн ажилласнаар дүүргийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, тохижилт үйлчилгээний ажилтнууд бидний цалин нэмэгдэж, ажиллах нөхцөл сайжирсан. Цэвэрлэгээний машин техниктэй болсон цаашид ажиллах урамтай байна. Тиймээс та бүхэн хариуцлагатай, шударга нийгмийн төлөө сайн ажиллаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ