УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 4,5 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Ирэх жилүүдэд Багануур дүүргийн бие даан хөгжих боломжийг бүрдүүлж, дэд бүтэц аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна гэдгийг УИХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Мөн Багануурын хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулахыг зорьж байгаа талаар МАН-аас нэр дэвшигчид тодотгон ярилаа.

Өнгөрсөн хугацаанд Багануур дүүрэгт иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинаар хангаж, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн Тогос-Уул хэсгийн шинэ суурьшлын бүсийн 250 өрхийн цахилгаан хангамжийг барьж ашиглалтад оруулсан, төвлөрсөн шугам сүлжээ бшхий амины болон нийтийн 458 орон сууцыг барьжээ.Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв телемедицийн сүлжээнд холбогдож, Уурхайчин хорооллын 2000 гаруй өрхийн халуун хүйтэн усны инженерийн шугам сүлжээг шинэчилжээ.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс зам дэд бүтэц,инженерийн байгууламж тохижилт үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу эзэмшил газраа өмчлөх, сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх,эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж санал хүсэлтээ илэрхийлж байв.

Багануур дүүргийн 5 дугаар хорооны өндөр настан н.Жамцанхорлоо “ Өнгөрсөн жилүүдэд У.Хүрэлсүхийн Засгийн газар маш олон өөрчлөлт, шинэчлэлт хийлээ. Төрийн албны хүнд суртал, авилга хээл хахууль бүгдийг цавчин дарж байна. Олон жил яригдаж шийдээгүй Улаанбаатын утааг 3 хан сарын дотор арилгалаа. Багануур дүүрэгт залуу эрч хүчтэй нутаг усаа мэддэг, төрийн доод шатнаас эхэлж ажилласан залуучуудыг илгээсэнд Багануурчууд баяртай байна. МАН-ын эхлүүлсэн ажлуудыг ирэх жилд үргэлжлүүлэхын тулд МАН-ыг багаар нь дэмжинэ” хэмээлээ.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ