
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн “Налгар түшиг” ХХК-ийн цементийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо.

“Налгар түшиг” ХХК-ийн Налайх цементийн үйлдвэр нь Монгол Улсад анхны хуурай аргын технологиор стандартын шаардлага хангасан OPC 42.5 болон PPC 32.5 ангийн портландцемент, эрдэс нунтагийг 2008 оноос чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн цемент, 50 мянган эрдэс нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Налайх дүүрэгт “Тавантолгойн сайжруулсан шахмал түлш”-ний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэлсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах гээд олон дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн ажлууд МАН-ын намын мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг нэр дэвшигчид уулзалтын үеэр хэлэв. Мөн бид бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн түлхүүр болсон баялаг бүтээгчид, хөдөлмөрчид та бүхнийгээ бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ онцоллоо.

Цементийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Дэлхий нийтэд аюулт өвчин тархсан эдийн засгийн энэ хүнд үед баялаг бүтээгчдээ дэмжин үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж байгаад талархал илэрхийлээд “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газрын эхлүүлсэн ажлыг дуусгах боломжийг бид бүхэн олгох болно. Хамтдаа хүчээ нэгтгэн Дэлхийн жишигт нийцсэн аж үйлдвэржсэн хот болохын төлөө зүтгэе” гэв. Цаашид баялаг бүтээгчдийгээ үргэлж дэмжиж, хамтарч ажиллахыг хоёр нэр дэвшигчидэд хандан үйлдвэрийн ажилтнууд захиж хэлэв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ