
Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий "Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Хотын бүх дүүрэг болгонд Олон нийтийн хөгжлийн төв, амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтцүүдийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсээ эхэлсэн. Гэр хорооллууд руу дэд бүтэц ихээр тавиглаж байна. Тэр дундаа нийгмийн дэд бүтцүүд ихээр хийгдлээ. Баянхошуу, Цайз зах орчим баригдах олон нийтийн төвийн ажил эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүрэгт баригдах олон нийтийн төвийн ажил эхэлж байна. Сургалтын төвүүд, Бизнес инкубатор төв, Нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт энд орно. Бид нийслэлийн есөн дүүрэгт хөгжлийн бодлого шийдвэр ижил түвшинд хүрдэг байхад онцгой анхаарч ажиллаж байна” гэв.

“Дөрвөн дүүрэгт Олон нийтийн хөгжлийн төв, хоёр дүүрэгт орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл баригдаж эхэлж байна. Олон нийтийн хөгжлийн төв нь гурван давхар, ахмадуудад зориулсан танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан бүхий талбайтай байхаар байхаар төлөвлөгдсөн. Мөн соёлын төвтэй байна. Гадна талбайг иж бүрэн тохижуулж, сагсны талбай, автобусны зогсоол болон бусад ногоон байгууламжийн ажил хийгдэнэ” гэдгийг энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Ш.Авирмэд онцолж хэлсэн юм.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууц, тэр дундаа түрээслээд өмчлөх орон сууц амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дүүрэг бүрт хийгдэх олон нийтийн төвүүдийг дагаад дэд бүтцүүд хийгдэнэ. Орон сууц гэхээр хэдэн байшины тухай ярьдаг цаг өнгөрсөн. Түүнийг дагаад дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин нөхцөл бүрдсэн байдлаар шийдэхийг зорьж ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү дүүрэг бүрд баригдах Олон нийтийн хөгжлийн төвийн барилгын ажлууд эхэлж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ