
Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй шинэ төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс эрчимтэй өрнөж амжилттай хэрэгжиж байна. Энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тус нийгэмлэг өнгөрсөн онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн юм. Уг замыг УБТЗ болон манай үндэсний компаниуд өөрсдийн хүчээр барьж байгуулсан нь монгол хүний өөртөө итгэх итгэл урам зоригийг улам бадраасан түүхэн үйл явдал болсон билээ. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь УБТЗ-ын техникийн хүч бололцоо, мэргэшсэн чадварлаг хамт олны туршлага, ур чадварт тулгуурлах нь төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх үндэс болохыг тод харуулсан юм. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар дараагийн төмөр замын том бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ын хамт олныг татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү төмөр замын дээд бүтцийг барих бэлтгэл ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланг армийн анги салбарууд барих ажилтай зэрэгцүүлэн УБТЗ-ын хамт олон Зүүнбаянд үе угсрах баазыг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү баазыг амжилттай барьж байгуулснаар төмөр замын дээд бүтцийн үеэ ажлын фронтод ойр угсарч нийлүүлэх бололцоог бүрдүүлсэн юм. Тус үе угсрах баазыг барихын тулд нийтдээ 70 мянган метр/ куб газар шорооны ажил хийж, 400 метр урт краны зам, 6150 метр урт салбар замуудыг барьж, 20 тоннын краныг холоос зөөж авчирч босгосон байна. Ийнхүү бэлтгэл ажлаа сайтар хангасан УБТЗ-ын хамт олон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын эхний 50 км замын дээд бүтцийг богтно хугацаанд чанарын өндөр түвшинд амжилттай барьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Энэ нь манай улсын хөгжилд 70 жилийн турш асар их үүрэг гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байгаагийн тод жишээ болж байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ