Нэр дэвшигч Х.Булгантуяа тэдэнтэй уулзахдаа Монгол Улс бол залуусын орон учраас өөрсдийн сайхан ирээдүйнхээ төлөө өөрсдөө гар бие оролцох цаг ирсэн гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Дэлхийн зарим улс орнууд хөгжихөөсөө өмнө хөгшрөх вий гэж айдаг бол бид ийм их боломж бололцоо, ийм залуу үетэй байгаадаа баярлаж, бахархдаг. Та бүхэн бол Монгол Улсын ирээдүй. 20 нас хүний амьдралын хамгийн шуурга шиг нас байдаг. Ажил хийж, амьдралд хөл тавина, болзоонд гүйж, дурлана. Гэхдээ энэ бүхний хажуугаар би улс эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг. Залуус татвар, НДШ төлөөд эхлэхээрээ миний мөнгө хаашаа оров, миний төлсөн мөнгөөр төр засаг юу хийв гэж асууж эхэлдэг. Эндээс ч оролцоо эхэлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди “Улс эх орон миний төлөө юу хийх вэ гэдгээс илүү залуус бид эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгээ асуух ёстой” гэж хэлсэн байдаг юм.
Залуус ардчилалд хайртай гэдэг атлаа сонгуульдаа идэвхгүй оролцож байна. Тиймээс өөрчлөлтийн төлөө өөрөө үлгэрлэ гэж уриалж байна, та бүхнийг. Та нарын дуу хоолой Монголын төр засаг, хөгжилд дутагдаж байна. Тийм ч учраас залуусын төлөөлөл болж би УИХ-д нэр дэвшиж байгаа юм шүү. Би олны өмнө гарч ирэх улстөрч болно гэж бодоогүй. Гэхдээ сурсан мэдсэнээ залуусын төлөө зориулахыг хүсэж байсан учраас НАМЗХ-нд очиж байлаа. Өөрөөр хэлбэл, амьдралаа “ажил-гэр-үр хүүхэд” гэсэн жимээр өнгөрүүлэхийг хүсээгүй учраас сурсан зүйлээ эх орныхоо төлөө зориулна гэж оролцоогоо идэвхжүүлсэн хэрэг. Харин одоо Монгол Улсыг залуус бид хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ачаа үүрч яваагийн хувьд залуус ч үүрэг оролцоотой байх ёстой юм. Та нарын оролцоогоор энэ улс орон бидний хүсэн хүлээж байгаа улс болж хөгжинө. Надад ганцхан мөрөөдөл байдаг. Тэр нь сайхан Монгол Улс бий болоосой гэсэн хүсэл. Би үр хүүхдүүддээ идэж барамгүй өв хөрөнгө биш сайхан эх орон үлдээхийг хүсч байна. Тэр цагт миний, таны хүүхдүүд ипотекийн зээлдээ хамрагдаж, Их дээд сургуульдаа суралцаж, хэвлий дэх үрээ эрүүл тээж, хүссэн цагтаа гадагшаа аялж, зугаалж амардаг болно” гэсэн юм.
“Урам зориг орсон ч бас айсан”
Баянзүрх дүүргийн мянга, мянган залуусын төлөөлөл УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшиж буй Хүрэлбаатарын Булгантуяагаас “Таныг Ерөнхий сайд олон жил бэлтгэсэн гэсэн. Юунд олон жил бэлтгэсэн бэ” хэмээн асуухыг хүсчээ. Тэгвэл залуусын асуултад Нэр дэвшигч Х.Булгантуяа хариулт өгөхдөө “Намайг Ерөнхий сайд тэгж магтсанд үнэхээр их огшсон. Урам зориг орсон ч бас айсан. Яагаад гэвэл, Монгол Улсын эдийн засаг ирэх жилүүдэд амаргүй байх нь тодорхой байгаа. Нөгөөтээгүүр, цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг тэр чигээрээ амаргүй нөхцөл байдлыг туулах нь тодорхой боллоо. Ирэх дөрвөн жилд бид маш их өр төлнө.
Энэ цаг үед УИХ-д эдийн засаг, санхүүгээр мэргэшсэн хүн хэрэгтэй гэдэг нь тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг хүнд цаг үед Дэд сайдаар ажиллалаа. Амаргүй олон шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулж байсан үе ч бий. Энэ бүхнээс Ерөнхий сайд дүгнэлт хийсэн байх аа. “Чи өнгөрсөн дөрвөн жил амаргүй асуудалд гар бие оролцож явсан, гэхдээ энэ бүхнийг сайн хэрэгжүүлж чадлаа. Улсын төсөв 2018 онд анх удаа ашигтай гарлаа. Дөрвөн жилийн дотор Монгол Улсын валютын нөөцөө дөрөв дахин нэмж чадсан. Чамайг энэ бүгдийг давж гарахад багаараа сайн ажилласан гэж бодож байгаа. Тиймээс энэ бүгдэд бэлтгэсэн” гэж хэлсэн” хэмээлээ.
Нэр дэвшигч Х.Булгантуяагийн тухайд Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн АНУ-ын хамгийн шилдэг таван сургуулийн нэг болох Йелийн Их сургуульд магистр хамгаалсан. Харин энэ бүх сурч мэдсэн зүйлээ зөвхөн амин хувьдаа ашиглах бус улс орныхоо сайн сайхны төлөө, үр хүүхэддээ үлдээх сайхан ирээдүйн төлөө, Монголын мянга, мянган залуусыг боломж руу хөтлөхийн тулд зориулахыг хүссэн гэдгээ хэлсэн нь олон зуун залуусын талархлыг хүлээсэн юм. Өчигдөр Жанжин Жуковын хөшөөний өмнөх талбайд цугласан Баянзүрх дүүргийн олон зуун залуус энэ үгнээс нь эрч хүч авч, энэ үгнийх нь төлөө түүнийг дэмжинэ гэдгээ хэлж байлаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ