
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн цагдаа, онцгой байдлын газар болон боловсролын салбарын ажилтан албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүнг хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчилж, Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай шуурхай албаны аврах ажиллагааны багаж хэрэгслээр тоноглогдсон тусгай зориулалтын автомашинуудыг гардуулан өгч Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлсэнд Хотын дарга, МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханд талархаж буйгаа хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын зүгээс талархал илэрхийлж байв.

Налайх дүүргийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, “Голомт цогцолбор” сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байрыг барьж байгаад боловсролын салбарын ажилтан албан хаагчид баяртай байгаагаа мөн дуулгасан юм. Цаашид багш ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж, харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулж, төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид цаашид цагдаа, онцгой, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэхдээ Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулахад анхаарна гэдгээ онцолж байлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгох сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан гэдгээ нэр дэвшигчид хэлсэн юм. Улсын хэмжээнд 160 гаруй сургууль цэцэрлэг байгуулагдаж боловсролын салбарт анхаарч ажиллажээ. Харин ирэх жилүүдэд дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ