
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Налайх дүүргийн 6 дугаар хороо нь 2001 онд үүсэн байгуулагдсан, 26 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Хорооны ард иргэд сүү, цагаан идээ борлуулах, морь, тэмээ унуулах, гар урлалын зүйлс худалдах гээд жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд 6 хороонд ундны усны гачигдалтай газруудын асуудлыг шийдвэрлэсэн. Эрчим хүчний уналттай газруудын шугамыг засаж шинэчилсэн. Нийт гудамж, талбайн 70 хувийг гэрэлтүүлэгтэй болгожээ.

Цаашид Тэрэлж шугуйн 90 метр үерийн даланг шинэчлэн засварлана. Шилжрээ орчимд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж улмаар 2021 онд ашиглалтад орно. Мөн Монгол Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт хамаарагддаг Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт газрын нутгийн ард иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчноо хамгаалахаас гадна Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг байгуулах, гэрэлтүүлэг тавих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Нэр дэвшигчдийн зүгээс Налайх дүүргийг аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн “Хөгжлийн үүд залуусын цахим хотхон” байгуулна гэдгийг уулзалтын үеэр онцолж хэлэв. Харин 6 дугаар хорооны иргэд, сонгогчдын зүгээс аялал жуулчлалыг дэмжсэн хот болгоно гэсэн зорилтоо бодит ажил болгоорой. Бидний аж амьдрал энэ аялал жуулчлалын бүсийг дагаж хөгжиж ирлээ гэдгийг хэлээд нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ