
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд холбогдох шүүх хурлууд үргэлжилж, барьцаа байршуулах эсвэл шоронд суух хоёр л сонголтыг тэдэнд тулгаж байна.
МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шүүхээс шаардаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хорьсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүн хэлэлцээд, шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа. Тэр болтол нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа хийхгүй, хоригдсон хэвээр байх ажээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа.
Мөн АН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг тус бүр 10 тэрбум, 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайханыг 2 тэрбумын барьцаа байршуулах шүүхийн шийдвэр өчигдөр гарав. Нэр дэвшээгүй ч Ерөнхий сайд асан С.Баярыг 5 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр мөн гараад байна. Шүүхээс тэднийг энэ барьцаа хөрөнгөө хугацаанд нь байршуулаагүй тохиолдолд цагдан хорих аж.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулжээ. Тэдний хэргийг шүүх шүүх хуралдаан одоо энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт болно.
Ингэж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс өмнө байгаагүй их мөнгө нэхэж, түүнийгээ богино хугацаанд байршуулахыг шаардаж, байршуулаагүй тохиолдолд цагдан хорьж байгаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Шүүхийн энэ үйлдлийг хуульчид нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж үзэж байна.
Тухайлбал, ХЭҮК-ын дарга асан, хуульч Ж.Бямбадорж эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсад хэдэн шүүгчийн хууль бус дураараа аашилж, хүний эрхийг ноцтой зөрчин, Монгол Улсыг гадаад, дотоодод шившиг болгож шүүх, шүүгчийн нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, Ж. Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйхыг шаардлаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. Энэ болон бусад хуулийг шүүх уландаа гишгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж буйн цаана ямар ашиг сонирхол байна вэ?
Ю.Сүрэн
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ