
Багахангай, Багануур, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо болон Шугам замын хэсэгт оршиж буй иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярилцаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, хэт төвлөрлийг бий болгож буй бүтцүүдийг задлан Багахангай дүүрэгт байршуулж болохыг судалж хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг шилжүүлэн, ажлын байр бий болгох замаар иргэд тогтвортой бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөний оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа гэдгийг МАН-ын нэр дэвшигчид онцлон хэлж байлаа. Мөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн “алслагдсан” гэх тодотголыг халж бүсчилсэн хөгжилтэй, бие даасан статустай хот болгон хөгжүүлнэ гэдгийг мөн дуулгасан юм. Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн ажиллаж, амьдрах орчинг сайжруулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөн Соёлын ордон шинээр барьж, стандарт шаардлагад нийцсэн морин тойруулгын төв байгуулахаар төлөвлөжээ.

Багахангай дүүргийн хувьд дэд бүтэц, инженерийн байгууламж хөгжиж буй дүүрэг. Тиймээс Дулааны станц барьж, үйлдвэр, үйлчилгээний бүс болгон хөгжүүлснээр Улаанбаатар хотыг аж ахуйн үйлдвэрлэлээр хангасан томоохон бүс болно гэдгийг нэр дэвшигчид тодотгон хэлж байв.

Иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд авчирсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэтгэврийн зээлийг тэглэж, Улаанбаатар хотын утааг багасгаж, зам, дэд бүтцийг шинэчилж, цалин тэтгэвэр нэмсэнд талархаж байгаагаа ч дуулгаж байв. Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх саналыг мөн хэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг дэмжиж, Багахангай дүүргийг Улаанбаатар хоттой дүйцэхүйц хөгжүүлж өгөх саналыг хэлсэн.

Багахангай дүүргийн иргэн Г.Насанжаргал “Багахангай дүүрэг алслагдсан ч гэлээ хөгжиж байгаа. Намын мөрийн хөтөлбөрт Үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ маш зөв. Ард иргэд ажилтай орлоготой бол хаана ч амьдарна. Өнгөрсөн хугацаанд МАН мөрийн хөтөлбөрөө 70 хувь хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. Цаашид эхлүүлсэн ажлын үр дүнгээ 100 хувь үзэхийн төлөө Багахангайчууд дэмжих болно” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ