• ПАПАРАЦИ
  • ШАР МЭДЭЭ
  • +18
  • ЗУРХАЙ
  • RSS
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Спорт
  • Хууль, эрх зүй
  • Урлаг, соёл
  • Нийгэм
  • Технологи
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Нүүр
red blue brown green gray pink

Санхүүгийнхэн төсвийн ил тод байдал, татвараа шударгаар төлдөг тогтолцоог “нэхэв”

Үнэлэх
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
(0 үнэлгээ)

 

 
 

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулахаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуйн нэгж албан байгууллагын ажилчин, албан хаагчидтай уулзаж өнгөрсөн жилүүдэд явуулсан Засгийн газрын бодлого, ирэх жилүүдэд шийдвэрлэх олон асуудлын талаар санал бодлоо хуваалцаж байгаа билээ. Тухайлбал, сурталчилгаа эхэлснээс хойш Нэр дэвшигч Х.Булгантуяа жижиглэн худалдаа эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэн, эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тухайн салбарт тулгамдсан асуудлыг нь сонсож буй юм. Тэгвэл энэ удаа банк, санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний төрд дуулгах гэсэн санал хүсэлтийг нь сонсов.

Айл бүрийн, иргэн бүрийн халаасанд хэдэн төгрөг орж, хэд нь хаашаа явж буйг хамгийн сайн мэддэг нягтлан бодогч, санхүүчдийн хувьд улсын эдийн засаг жилээс жилд уруудаж байгаа асуудалд салбарын хүнийхээ хувьд цаг ямагт анхаарлаа хандуулж ажиллах ёстойг сануулав. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг 2012 оноос эхлэн тасралтгүй уруудаж, харин 2016 оны сүүлээс сайжирч эхэлсэн ч цар тахлаас үүдэн өсөлт эргээд саарч буйд санаа зовж байгаагаа хэлж байлаа. Иргэдийн авч буй цалин амьжиргаанд нь хүрэлцэхээ болих эрсдэлтэй учраас цалин, тэтгэвэрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн нэмэх, мөн аж ахуйн нэгжийн татварын тогтолцоог дахин шинэчлэх зэргээр иргэнээ, аж ахуйн нэгжээ дэмжсэн төрийн бодлого явуулахыг хүсэв. Нөгөөтээгүүр, Монгол Улсын зээлжих зэрэглэл огцом буурч байгаа нь юунаас шалтгаалж буйн учир шалтгааныг тодруулж анхаарч ажиллаасай хэмээлээ. Санхүүчид хэлэхдээ “Олон арван аж ахуйн нэгжүүд тогтсон эдийн засагтай, хөгжилтэй улс оронд жилийн 20 хувийн хүүтэй зээл биш нэг оронтой зээл авдаг сайхан улс байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүний төлөө аль ч намын эдийн засагч улстөрчидтэй хамтарч ажиллаарай. Та бол эдийн засаг, санхүүгийн салбарын хүн. Тиймээс 10 гаруй мянган мэргэжлийн хүмүүс та бүхний төрд очоод гаргах бодлогын шийдвэрийг хүлээж байгааг сануулъя. Гаргасан шийдвэр бүхнээ нягталж байгаарай. Өнгөрсөн 20 жил шударга бус байдал манай нийгэмд хэтэрхий их байлаа. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлж байхад нөгөө хэсэг нь татвараас бултдаг. НӨАТ-ын хууль баталсан нь давуу талтай ч олон зуун аж ахуйн нэгж хөрөнгөө нуун дарагдуулж, “та таван хувиа одоо хасуулах уу” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Иргэн бүхэн татвараа шударга төлдөг болчихвол эдийн засаг дорхноо л өндийнө. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч, ил тод байдлыг хангаж ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. Нэр дэвшигч Х.Булгантуяа санхүүгийн салбарынхны үгийг сонссоны дараа тэднээс мөн хоёр зүйлийг хүсэж байна гэдгээ хэлэв.

Нэгдүгээрт, Монгол Улсын төсөв санхүүг жил бүхэн баталсны дараа салбар бүрээр нь нягталж үнэлж, дүгнээсэй хэмээн хүссэн юм. Төр засаг үргэлж зөв шийдвэр гаргадаггүй, төсвөө ч зөв батлах албагүй. Тиймдээ ч улсын төсвийг баталсны дараа мэргэжлийн холбоод салбар нэг бүрээр нь дүгнэлт гаргаж, энэ салбарт тийм алдаа байна, төсвийг тэгж буруу зарцуулжээ гэх мэтээр дуу хоолойгоо гаргаад явбал илүү үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Улсын төсвийг задалж дүгнэдэг ганцхан газар нь “Нээлттэй нийгэм форум” байгаа ч дүгнэлт нь сүүлийн найман жилд хэтэрхий ерөнхий байгаа учраас үүнд мэргэжлийн дуу хоолойгоо гаргаж байхыг хүссэн юм. Салбар бүхэнд жилээс жилд мөнгө нэмээд байгаа ч зарим салбарын үзүүлэлт нь буурсаар байдаг учраас энд хөндлөнгийн дүгнэлт зайлшгүй хэрэгтэй гэв.

Хоёрдугаарт, төсөв санхүүгийн талаар иргэн бүрийг чадваржуулах, санхүүгийн наад захын мэдлэгтэй болгох чиглэлд мэргэжлийн холбоод гар нийлэх ажиллаасай хэмээн хүсэж байна гэлээ. Улсын төсвийг хүн бүхэн хараад ойлгохгүй ч иргэдийн оролцоо, ил тод байдал төсөвт зайлшгүй чухал учраас энэ талаар цаашдаа хамтран ажиллахыг хүсэлтэй байна гэдгээ хэлсэн юм.

Үүнээс гадна Монгол Улсын Сангийн яам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн зарцуулалтад хяналт тавьдаг болсон бөгөөд гадны олон улсын байгууллага, улс орон болгоны өгсөн зээлийг авахгүй, гагцхүү үр ашигтайг нь авна гэсэн зарчмаар ажиллаж ирснийг дуулгалаа. Энэ систем цаашдаа ч МАН-ын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болж явах бөгөөд өрийн нэгдсэн систем, судалгааг бий болгосноор хяналт, хариуцлага бий болно гэдгийг Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч Х.Булгантуяа онцоллоо. Монгол Улсын төсөв 2020 онд цар тахлаас үүдэн алдагдалтай гарах эрсдэлтэй ч эдийн засгаа хасах руу оруулахгүйн тулд бүх чадлаараа хичээн ажиллаж буйгаа дуулгасан юм. Мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж, банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон мянган ажилчдын эрх ашгийг УИХ-д хамгаалж, тэдний өмнөөс дуу хоолой болон ажиллах ёстойг мөн Нэр дэвшигч Х.Булгантуяад банк, санхүүгийн салбарынхан аминчлан захиж байлаа.

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв 

Нийтэлсэн: 2020-06-17 11:14:13
Нийтэд түгээх
  • Add to Facebook
Дээш очих

Шар мэдээ

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна

Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ

Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол

Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна

СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна

Д.Болд: Би сураггүй алга болоогүй

Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо

Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд

Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм

Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо

ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ

Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ

ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ

“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ

"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

Сурталчилгаа

Ойролцоо мэдээ

Д.Өлзийбат: Шахмал түлшний чийглэг 2019 онд 10 байсныг 2022 онд зургаан хувь болгон бууруулсан

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу

Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар

Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

  • Эхлэл хуудсаа болгоё
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.