
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн уулзалтаа нийслэлийн Налайх дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд дүүргийн гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Тохижилт үйлчилгээний компани, Чандмань-Налайх, цэцэрлэгжүүлэлтийн албаны ажилтан, албан хаагчид болон цэргийн ангийн албан хаагчидтай уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөжээ. Тэр дундаа гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт, явган хүний зам, орон сууцны сантехникийн шугам сүлжээ, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн хороодын доторх авто замуудыг шинэчлэх, орон нутгийн болон улсын чанартай авто замуудтай холбох ажил мөн хийгдэж байна.

Нэр дэвшигчдийн зүгээс цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлэх гээд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлэв. Мөн дүүргийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэлээ гаргаж ажилладаг та бүхнээрээ үргэлж талархаж явдаг гэдгээ С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн зургаан анги байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагууд цэргийн анги, салбаруудтай байнга хамтран ажиллаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж иржээ. Мөн цэргийн анги байгууллагын удирдлагууд дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд байнга тусалж, хамтран ажилладаг байна.

Цэргийн ангийн алба хаагчдын зүгээс “Батлан хамгаалах чиг үүргээ бид нэр төртэйгээр биелүүлж ирлээ. Бидний хөдөлмөр, зүтгэл бүхэн эх орныхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр дүүрэн байдаг. Ямар ч хүнд үеийг бид хамтдаа хүчээ нэгтгэн даван туулж чадна. Цаашид бидний нийгмийн асуудлыг илүү баталгаатай болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, үндэсний дархлаатай залуу үеийг бий болгох, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч бодлого барьж ажиллаарай” гэж нэр дэвшигчдэд захиад хоёр нэр дэвшигчийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ илэрхийлсэн юм.

Зэвсэгт хүчнээ илүү чадавхжуулах, Монгол цэргийн чадавхийг энхийг сахиулах үйл ажиллагаанд илүү нэмэгдүүлэх гээд олон чиглэлд цаашид анхаарч ажиллах зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Та бүхний хэлсэн захисныг анхаарч ажил хэрэг болгож ажиллана гэдгээ нэр дэвшигчид хэлээд Эх орноо батлан хамгаалах их үйлст нь амжилт хүслээ.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ